Монгол, ОХУ, Хятадын гадаад бодлого

Twitter Print
2014 оны 07-р сар 23-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-Д гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн. Энэ дагуу ШХАБ-д тэргүүлэх байр суурь эзэлдэг Хятад, ОХУ-ын тал хэлэлцэж, 10 жил ажиглагчын статустай явсан Монгол Улсыг сая нэг жинхэнэ гишүүнээр элсүүлэх боломжтой гэж мэдэгдэв.

Ажиглагчдын таамаглаж буйгаар Монгол улсыг 2015 оны ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүнээр элсүүлэх магадлалтай байна. Тус уулзалт ОХУ-ын УФА хотод болох агаад зохион байгуулагч нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин юм. Тэгэхээр энэ удаагийн уулзалтын бүх зүйл Владимир Путины дураар өрнөнө.

БРИКС /BRICS-Brazil, Russia, India, China, South Аfriса/-ийн уулзалтад оролцоод ирсэн ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин БРИКС болон ШХАБ-ын 2015 оны дээд хэмжээний уулзалтыг УФА хотод хийхээр болсон нь тодорхой боллоо. Үүнээс түүнийг дээрх хоёр байгууллагыг 2016 оны дээд хэмжээний уулзалт хүртэл удирдах дүр зураг харагдаж байна.

Ирэх наймдугаар сард болох Халх голын дайны 75 жилийн ойгоор Монгол Улсад айлчилна гэж ярьж буй В.Путины айлчлалын үеэр олон зүйл тодорхой болно гэдэгт олон улсын ажиглагчид итгэж байна. Мөн энэ үеэр Хятадын дарга Си Жинпин Монгол Улсад айлчлах юм. Ер нь Хятад, ОХУ хоорондоо орших Монголын талаар ихээхэн сонирхож, хамтран ажиллах эрмэлзэлтэй байдаг.

Гэхдээ саяхныг хүртэл Монгол Улс хойд, өмнөд хөрштэйгөө гүн харилцаж чадахгүй байв. Харин ШХАБ-д нэгдсэнээр Монгол Улс зөвхөн ОХУ, Хятад болон түүний холбоотон орнуудтай харилцах болж байна. Энэ нь ч сайн талтай, бас саар зүйлтэй. Үүн дээр эдийн засаг болон улс төр судлаачид олон байр суурь илэрхийлж байгаа ч Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа гуравдагч хөршийн стратегийн түншлэлээс бүрмөсөн салж байх шиг байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй Америкийн Пентагоны төлөөлөгчид өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчлаад буцахдаа хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсад тусламж үзүүлнэ, стратегийн салбарт түншилнэ гэж мэдэгдсэн. Монгол Улс эртнээс АНУ-ыг гуравдагч хөршөө хэмээн бараа бүтээгдэхүүнээ олон улсын тавцанд гаргах боломжийг эрэлхийлсэн.

Үүнийг нь ч АНУ дэмжиж, Монгол Улсын эрх чөлөөний орны адил ардчиллын замаар замнаж буйд талархаж явдаг. Харин ардчиллыг сонгосон Монгол Улс баруунд хуучин системээр дарангуйлж хүний эрх зөрчдөг хэмээн шүүмжлэгддэг ОХУ, Хятадыг дагахаар болов. Энэ өөрчлөлтийг Монголын Ардчилсан намынхан хийж буйг ч харж буй.

Ямартай ч, Монгол Улсад хийсэн айлчлал үр дүнтэй өндөрлөсөн хэмээн мэдэгдэж, хурдан удмын морь бэлэглэснийг ихэд билэгшээж буйгаа илэрхийлсэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл айлчлал үр дүнгүй болж байна. Чак Хейгл Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзах үеэр Орос, Хятадын хоорондох Төв Азийн стратегийн чухал бүс орон Монгол Улстай цэргийн харилцаагаа АНУ бэхжүүлнэ гэсэн.

Чак Хейгл 2005 онд Монгол Улсад айлчилсан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельдээс хойш Монголд айлчилсан Пентагоны анхны тэргүүн болсон юм. Уул уурхайн баялгаар дэлхий нийтийн анхаарлыг татах болсон Монголыг Чак Хейгл "Дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орнуудын нэг" хэмээгээд "Монгол Улсын бүс нутаг хийгээд олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлж, аюулгүй байдалд нь анхаарлаа хандуулна" гэсэн.

Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн хамтаар "Хоёр орны хооронд хамтарсан цэргийн сургуулилт хийнэ, цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэж мэдэгдсэн. Үүнд Хятадын Засгийн газар дургүйцэж, Азийн жижиг хөрш орнуудтай нь цэргийн харилцаа холбоогоо бэхжүүлэхийг санаархаж байна хэмээн Вашингтоныг шүүмжилсэн.

Харин Чак Хейгл "АНУ-Монголын Батлан хамгаалахын гүн харилцаа нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын дахин тэнцвэржүүлэх бодлогын нэг чухал хэсэг мөн" гэж мэдэгдсэн. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд "Монгол Улсд АНУ-ын цэргийн бааз байрлахгүй. Бидэнд өөрийн эх оронд гадны цэрэг байрлуулах болон гадаадын цэргийн бааз байгуулахгүй гэсэн хууль бий" гэж хэлжээ.

Ямартай ч, Чак Хейгл Хятадыг хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаан өрнүүлж байгаад АНУ шүүмжлэлтэй хандаж, Вашингтон, Бээжингийн харилцаа тааруу үед Монгол Улсад гурван өдөр айлчлаад буцсан. Тэрбээр Азид арван өдрийн хугацаатай айлчлал хийх үеэрээ Монгол Улсад айлчилсан нь энэ бөгөөд Японд хоёр өдөр айлчилсан.

Учир нь удаан хугацааны турш шийдэгдээгүй байсан Сенкаку буюу Диаою арлын маргаан дахин дэгдэж, Бээжин, Токиогийн харилцаанд ан цав суугаад байсан юм. ШХАБ нь АНУ тэргүүтэй барууны хүчнүүдийн эсрэг Ази, Европын холбоотнуудын эвсэл агаад аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн үндсэн хоёр чиглэлтэй.

Уг байгууллагын жинхэнэ гишүүн нь Хятад, ОХУ, Каэахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан бол Монгол, Энэтхэг, Иран, Афганистан, Пакистан ажиглагч орны статустай. Харин яриа хэлэлцээрийн түншээр Белоруссь, Шри-Ланка, Турк, зочноор Туркменистан, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг оролцдог.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэрийн дор санаачлан байгуулсан барууны хүчнүүд болон эвслийн эсрэг байгуулагдсан гэдэг нь сүүлийн үед улам ч тодорч буй ШХАБ-д Монгол Улс элссэнээр НАТО, Европын холбооноос бүр ч холдов.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ШХАБ-ын уулзалт дээр "Харилцан ашигтай байх эарчмын үндсэн дээр  Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэхийг зорино" гэж мэдэгдсэн. Юутай ч, ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод болох Монголоос гадна Энэтхэгийг ШХАБ-ыг бүрэн эрхт гишүүн болгох магадлалтай байна.

Учир нь БРИКС-ын уулзалт дээр холбоотнууд шинэ банк байгуулж, тэргүүлэгчээр нь Энэтхэгийг сонгосон. Энэ нь Энэтхэгийн нэр хүнд "БРИКС"-ын дотор өсч буйн илрэл юм. Энэтхэгт том зах зээл бий бол Монгол Улсаас төмөр эам, уул уурхайн баялгийг ОХУ сонирхож буй нь нууц биш. Тэгвэл барууныхан ОХУ Крымийг нэгтгэж байгаа шиг зарим хятад Монгол уруу нүдээ эргүүлж байгааг дурдав.

Вашингтон ОХУ-ыг Украинаас Крымийн хойгийг салгаж авахад Бээжин маш идэвхтэй дэмжиж байгааг шүүмжилсэн юм. Гэсэн ч Вашингтон дорвитой алхам хийж чадахгүй, Германы канцлер Ангела Меркелиэр Европын холбоонд нөлөөлүүлж Москвагийн өнөөгийн эрх баригчдын эсрэг санхүүгийн шинэ хориг арга хэмжээг тогтоолгохыг хүсэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд унахын хэрээр өөрийн чансаагаа өсгөж буй Германы концлер Ангела Меркель Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээг Европын холбоонд танилцууллаа, Б.Обама ч гэсэн АНУ-ын ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг танилцуулсан.

Үүний хариуд В.Путин "АНУ-ын хориг арга хэмжээнд бид санаа зовохгүйгээр урагшаа алхана" гэж мэдэгдсэн "өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" байдгийг сануулав. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама "Украинтай муудсан харилцааг намжаахын тулд ийм арга хэмжээг авч байна" хэмээн хоригоо тайлбарлав.

Үүнээс өмнө В.Путин дэлхийн тогтвортой байдлыг хамгаалахад ОХУ, АНУ хамтрах ёстой гэж Б.Обамад хэлж байсан. Монголын тухайд Хятад болон ОХУ-д дунд орших хөршөө хэрхэн өөрт ашигтай, холбоотноо гомдоохгүй хуваах эдийн засгийн сонирхол бий. Үүний хүрээнд Москва хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Монгол дахь Хятадын оролцоог багасгах хүсэлтэй аж.

Ямар ч байсан ШХАБ-ын доторх ОХУ хүчирхэг Хятадтай хамтарч Азид Өмнөд Солонгос, Японы АНУ-ын оролцоотой нөлөөг багасгаж, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистаныг хуучин холбоотны дүрээр тогтоон барьж, АНУ, Европын холбоо, НАТО-той нөхөрлөх боломжгүй болгож, барууны эдгээр хүчний эсрэг эвсэл болгосон,

Үнэндээ бол ШХАБ-ын жинхэнэ гишүүд олон улсын тавцан дээр хамтран ажиллах улс төрийн бүлэглэл юм. ОХУ Хятадад түүхий эд, байгалийн хий, зэвсэг нийлүүлж, шинжлэх ухаан техник технологийн ололтоосоо хуваалцаж коммунист Хятадыг дэмжиж байна. Мөн ОХУ ШХАБ-аар бүс нутгийн хямралт асуудлаа шийдэж болзошгүй.

Жишээлбэл, Монгол дахь НАТО болон барууны орнуудын нөлөөг багасгах зорилго байгаа гэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл Хятад улс ШХАБ-ын хүрээнд ОХУ болон Монголын өсөн нэмэгдэж буй байгалийн баялаг, түүхий эдээр хэрэглээгээ хангах, нөөцлөх эргүүлэд ОХУ болон Монголд бараа болгон борлуулах, ОХУ-аас зэвсэг, шинжлэх ухаан техник технологийн ололт авах, Монгол дахь АНУ болон бусад орны нөлөөг хумих, эдийн засгийн бүрэн хараат болгох бодлого баримталдаг гэж барууныхан үздэг байна.

Тэгвэл Монгол тэдний нүдээр АНУ, Европын холбоо, Японтой ойр түншилж, дэмжлэг, тусламжийг авах, хоёр хөрштэйгөө ижил төвшинд харилцаж эдийн засгийн хэт хараат байдлаас аажмаар гарах зорилготой аж. Монгол Улсыг ШХАБ-ын хоёр гол хүчин болох Хятад, ОХУ-ын дундах АНУ-тай сайн харилцаатай цорын ганц орон гэдгийг Москва, Бээжингийн эрх баригчид сайн ойлгож байгаа.

Тиймээс ОХУ, Хятадын хооронд барууны шинэ холбоотон үүсэх вий гэхээс Москва, Бээжингийн эрх баригчид болгоомжилж байсан. АНУ ч Монголд найрсаг хандсаар ирсэн, Гэхдээ АНУ-ын сүр хүч буурч эхэлсэнтэй холбогдуулан ОХУ, Хятад тайвширсан, Мөн Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ илэрхийлсэн.

Ямартай ч Монгол Улстай аргадах, албадахын хооронд байсан ОХУ, Хятадтай Монгол ойртон нөхөрлөхөөр боллоо. Гэхдээ Монгол улс ШХАБ-ын жинхэнэ гишүүн болсноор эдийн засгийн тусламж, дэмжлэг хангалттай хүртэх боломжтой. Жишээлбэл, газрын тосны хараат байдлаас ангижрах сайн талтай.

Харин нөгөө талаас АНУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй барууны бодлоготой орнуудын эсрэг эвсэлд элсэн орсон учир аюулгүй байдал болон гадаад бодлого өөрчлөгдөнө. Ямар нэгэн цэргийн эвсэлд элсэнэ гэдэг нь аль нэг талд бүрэн орж нөгөө талын эсрэг чиглэж байгаа хэрэг юм, Манай улсын түүхэн уламжлалт эвсэлд үл нэгдэх бодлого алдагдах магадлалтай байна.

Нөгөөтэйгүүр ОХУ, Хятадын Монгол улсын эсрэг ил биш ч гэсэн эдийн засаг, улс төрийн саад багасах боломжтой. Гэхдээ Монгол улсад ажиглагчийн статусаа хадгалж ШХАБ-д аль болох олон жил барих арга байсан. Гэхдээ эдийн засгийн шинжээчид Хятадаас эдийн засгийн бүрэн хараат болсныг нуудаггүй, Нөгөөтэйгүүр Монгол Улс түүхий эд нийлүүлэгч, Хятад улс хэрэглэгч орноор олон жилийг үдсэн.

Эдийн засгийн салбарт нэг улсаас хараат байх нь хамгийн муу зүйл. Мөн ОХУ АНУ-ын Москвагийн эрх баригчдад ногдуулахаар шийдвэрлээд буй хориг арга хэмжээний хариуд Америкийн компаниудыг эрчим хүчний хомсдолд оруулна гэсэн шиг Монголын эсрэг иймэрхүү алхам хийвэл хэцүү.

Ямартай ч, ШХАБ-ын нэр нөлөө, оролцоо олон улсын тавцанд эрс өсч байна, Хэдэн жилийн өмнө ОХУ, Хятад ШХАБ-ын нэрийн дор Европын холбоо, НАТО-гийн эсрэг мэдэгдэл хийж, Афганистанаас цэргээ гаргахыг шаардсан. Үнэхээр баавгай /Орос/, луу /Хятад/ хоёрын хүч нэгдсэн энэ шаардлагын дараа бүргэд /АНУ/ тэргүүтэй барууныхан ШХАБ-ын ажиглагч орон Афганистанаас цэргээ гаргасан юм.

Харин ШХАБ дээр БРИКС хэмээх шинэ хүчин нэмэгдэж барууны холбоотнуудын эсрэг маш хүчтэй эвсэл бүрдэв. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх эорилгоор байгуулагдсан ч бүс нутагтаа эдийн засгаараа тэргүүлэгч, баруунд хамааралгүй таван орны бүлэг худалдаа, хөрөнгө оруулалт гэхээсээ илүү барууны эсрэг томоохон нэгдэл болсон юм,

Ажиглагчдын үзэж буйгаар худалдаа, эдийн засгийн сонирхлын хувьд тийм ч тохирохгүй Бразиль, ОХУ, Энэтхэг, , Хятад, Өмнөд Африкийг найдвартай түнш, холбоотон болгож буй БРИКС хэмээх ёс төдий холбоо нэгтгэж байна. Гэхдээ тал талаасаа хөрөнгө оруулж 100 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй банк байгуулахаар шийдсэн дээрх таван оронг илүү ойртон  нөхөрлөж, хамтран ажиллахад тус дэм болно гэж үээж байна.

"БРИКС"-ийг "БРИКСМ" болгох хувь заяа

Тэгвэл Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элссэнээр "БРИКС"-т элсэх боломж бүрдэж байгааг сануулах хэрэгтэй. БРИК /BRIC-Brazll, Russia, India, China/-ийг БРИКС болгож чадсан Өмнөд Африк байхад БРИКС-ийг БРИКСМ болгох боломж Монголд байна.

Харин ингэхийн тулд өргөн царигтай төмөр зам, гаэрын баялаг цаашлаад Хятад, Оросыг холбосон хийн хоолой, эрчим хүч, цөмийн энергийн салбар гэх мэт худалдаа, хамтын ажиллагааны олон боломж Монголд бий. Угтаа бол ШХАБ, БРИКС-ийн үйл ажиллагаа, үзэл баримтлал ижил гэж барууныхан үздэг.

Тэгэхээр эдийн засгаа хөгжүүлж, тэргүүлэх байр сууринд хүрч чадвар л БРИКСМ ойрхон байна. БРИКСМ нэрний хувьд Эдийн засаг, шинэчлэл, мэдлэг цогцлоох арга барилын асуудлаар дэлхий нийтийн сүлжээний олон улсын баг хурал "Глобеликс" /The Global Network for the Economics of Learning, Innovation, and Competence Building Systems/-ийн зургаа дахь удаагийн олон улсын хурал 2008 онд Мехико хотод зохиогдоход оролцсон Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Мексик улсуудаас шалтгаалж БРИКСМ-ийн бага хурал хэмээн энэ үгийг анх удаа ашиглажээ. Юутай ч, ШХАБ-д элссэний эцсийг үзэж БРИКС-т нэгдэхийг хүсэх байна даа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Антикризисные меры

      (46.188.98.10) 2020-03-27 06:47
      • 0
      • 0

      Курс доллара растёт, рубль падает! Но это – не беда! Сколько до этого было кризисов? Как позывает практика, выживал лишь тот бизнес, который адаптировался к новым условиям и активно развивал онлайн-маркетинг. Именно так, можно завоевать большую долю рынка и лояльность новых клиентов в период кризиса. Поэтому мы предлагаем заняться Вашим сайтом вместе! Хотите получить расчет по развитию сайта? Отправьте фразу "Цена" и укажите адрес вашего сайта на почту freeauditsite@gmail.com

      Хариулах

    • Натяжные потолки

      (46.188.98.10) 2020-03-22 05:19
      • 0
      • 0

      Здравствуйте. Вас интересуют качественные натяжные потолки по доступной цене? Наша компания на рынке с 2005 года. Большой ассортимент полотен все виды работ от эконом до эксклюзива: фотопечать, парящий, перфорированные, звездное небо. Дизайн и выезд техногола бесплатно! Узнать цену www.webb.pro/p0t0lki Если Вас заинтересовало наше предложение, напишите нам: 4099224@gmail.com

      Хариулах

    • sector.world

      (46.188.98.10) 2020-03-02 13:39
      • 0
      • 0

      Профессиональная компания sector поможет вам заработать на росте курса биткоина и других криптовалют с юридическими гарантиями. Наш сайт sector.world Телефон +79162718887 email admin@sector.world

      Хариулах

    • Интересная переписка

      (46.188.98.10) 2020-01-07 14:03
      • 0
      • 0

      Обратитесь ко мне ! Помогу "попасть" в нужную вам почту, анонимность полная, консультации бесплатные. Часто и много работы ? - хорошие скидки. Предоплата не требуется ! Доказательства ( фото вашего письма, либо всей почты ) и т.д. Прайс - 'Мaил'лиcт'бк'инбoкс' - 5000 рублей/ Яндекс 15 000р. Ukr 15 000р. Рамблер 15 000р. + Корпоративные. Взлом ватсап. Так же пробив данных/детализация звонков/доступ в личный кабинет "билайн" "мтс" "ТЕЛЕ2" "Мегафон" Банковсие пробивы физ/юр лиц и многое другое. Для связи писать только на почту: uslugiopen2 @ gmail. com ( пробелы убрать )

      Хариулах

    • HenryseM

      (46.188.98.10) 2019-11-06 14:47
      • 0
      • 0

      Корпоративный отдых в Подмосковье на природе с размещением. Большой выбор коттеджей в аренду. Организация банкетов, конференций, семинаров, Новогодних праздников. Яркий корпоратив под ключ! Изысканное меню. Отличный бар! До 100 человек. Звоните! Пишите в WhatsApp или на почту 79057933063@ya.ru Тел.: +7(499)322-77-49 , +7(977)290-09-46 WhatsApp +79057933063

      Хариулах

    • Евгений

      (5.62.18.46) 2019-11-05 01:11
      • 0
      • 0

      Привлекаем клиентов в Ваш бизнес, с помощью рассылки в формы обратной связи сайтов. В наличии несколько баз, суммарным объемом более 5 млн сайтов СНГ. Предоставляем скриншоты, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Приятные цены - нам выгодно, чтобы заказчик получал прибыль, значительно превышающую стоимость рассылки и обращался повторно. В отличии от большинства наших конкурентов, оплату берем ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Напишите пожалуйста ответ на нашу почту: silinitcha1979@mail.ru Если Вам удобнее другой способ связи, напишите на почту, какой именно. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем.

      Хариулах

    • Jamesflupt

      (46.188.98.10) 2019-11-03 00:30
      • 0
      • 0

      Без предоплаты! Усиление Вашего сайта в Яндекс за 1 месяц (и дальнейшая поддержка роста). Оплата только после достижения результатов - 15.000 рублей в месяц. Результат ожидается через 1 месяц (сильный рост позиций в поиске и посещаемости из поисковых систем). Работаю без предоплаты. Авторская безопасная технология. Ссылки не покупаю. Накрутками не занимаюсь. Сайты под санкции не загоняю. Продемонстрирую свои кейсы в системах мониторига (Serp Seeker, Spywords) и Yandex-Метрике. Пожалуйста не отвечайте на это письмо. Пишите на на другой адрес - seo15000@yandex.ru Проконсультирую по телефону или WhatsApp: +7 (995) 501-7754 (Tele2) (Игорь)

      Хариулах

    • SEO-маркетолог

      (46.188.98.10) 2019-10-16 21:45
      • 0
      • 0

      Я - частный SEO-маркетолог. Работаю без предоплаты. Вывод в ТОП из Яндекса без предоплаты за ОДИН месяц (и дальнейшая поддержка роста)! Я работаю по большому списку слов (несколько тысяч) с фиксированной ценой 15000 рублей в месяц. Сайт усиливается по словам, которые уже есть поиске Яндекса, но на дальних позициях. Авторская безопасная технология без покупки ссылок. Накрутками не занимаюсь. Сайты под санкции не загоняю. Подходит большинству сайтов, предлагающих услуги или товары (кроме одностраничных). Сообщите мне с каким сайтом нужно работать для предварительной оценки возможности его усиления. email: 5000top1@mail.ru +7(995)9002533 (Tele2) есть WhatsApp

      Хариулах

    • Евгений

      (5.62.18.46) 2019-10-10 00:04
      • 0
      • 0

      Привлекаем клиентов в Ваш бизнес, с помощью рассылки в формы обратной связи сайтов. В наличии несколько баз, суммарным объемом более 5 млн сайтов СНГ. Предоставляем скриншоты, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Приятные цены - нам выгодно, чтобы заказчик получал прибыль, значительно превышающую стоимость рассылки и обращался повторно. В отличии от большинства наших конкурентов, оплату берем ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Напишите пожалуйста ответ на нашу почту: silinitcha1979@mail.ru Если Вам удобнее другой способ связи, напишите на почту, какой именно. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем.

      Хариулах

    • Дмитрий

      (5.62.19.35) 2019-09-28 09:16
      • 0
      • 0

      Привлекаем клиентов в Ваш бизнес, с помощью рассылки в формы обратной связи сайтов. В наличии несколько баз, суммарным объемом более 5 млн сайтов СНГ. Предоставляем скриншоты, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Приятные цены - нам выгодно, чтобы заказчик получал прибыль, значительно превышающую стоимость рассылки и обращался повторно. В отличии от большинства наших конкурентов, оплату берем ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Напишите пожалуйста ответ на нашу почту: silinitcha1979@mail.ru Если Вам удобнее другой способ связи, напишите на почту, какой именно. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем.

      Хариулах

    • КАРГО 514

      (46.188.98.10) 2019-09-26 09:28
      • 0
      • 0

      Доставка грузов из Китая "КАРГО 514" Работаем более 10 лет. Авиа 12-15 дней Авто 18-25 дней Цены зависят от веса и объема. 4 склада в Китае. Работаем с физ. и юр лицами. Страховка груза от 1%. Упаковка груза. Поможем оплатить в Китай за товар (от 2%). Запросы на доставку присылайте на email kargo514@mail.ru или по телефону, whatsapp +79153288894

      Хариулах