
Украин дахь АНУ-ын дипломатчдын ар гэрийнхэнд тус улсыг орхин явахыг тушаасан гэж АНУ Төрийн департаментаас ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Мөн Элчин сайдын яамны зарим ажилтныг "сайн дурын үндсэн дээр" Украиныг орхин явахыг зөвшөөрсөн гэжээ.
ОХУ Украины эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэлд үндэслэн Америкийн иргэдэд Украин руу зорчихгүй байхыг анхааруулж, тус улс руу "Аялж болохгүй" гэсэн хамгийн хатуу буюу 4-р түвшний зөвлөмжийг гаргасан байна.
Харин Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Жозеп Боррель "ЕХ -ны дипломат ажилтнуудын ар гэрийнхнийг Украинаас нүүлгэн шилжүүлэх бодолгүй байна. Ийм шийдвэр гаргах ямар нэг үндэслэл, шалтгаан олж харахгүй байна." гэж мэдэгдсэн байна.
Мөн ЕХ-ны гадаад хэргийн сайд нарын түвшинд хийхээр товлосон өнөөдрийн хуралдаанаар "ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах" талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэжээ.
Э.Сарнай
Москва
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.