Давсаар ариусахуй...

Twitter Print
2020 оны 08-р сар 22-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн олон улс оронд байгалийн давсыг цэвэр ариун байдлын бэлэг тэмдэг хэмээн үздэг. Учир нь давс хүчтэй эерэг цэнэг агуулдаг тул хүний биеийн сөрөг муу энергийг маш богино хугацаанд өөртөө шингээн авдаг. Тиймээс ч хүмүүс давсыг эрт дээр үеэс бие сэтгэлээ цэвэрлэн ариусгахад өргөн хэрэглэсээр иржээ. Гэрийн нөхцөлд давсаар өөрийгөө цэвэрлэх энгийн аргаас хуваалцая... Та бүхэн туршаад үзээрэй.

Шаардагдах зүйл:

Танд хоёр хөл багтахуйц сав (төмпөн, жижгэвтэр модон хайрцаг г.м.), жамц эсвэл том ширхэгтэй далайн давс хэрэг болно. Ямар нэгэн асуудал тулгаран сэтгэл санааны хувьд тавгүй байгаа хүмүүс энэ аргаар өөрийгөө цэвэрлэж байхыг зөвлөе. Энгийн хэдий ч үр дүнтэй гэдэгт итгээрэй...

Цэвэрлэх арга:

Та нам гүм, чимээгүй орчинд өөрийгөө тусгаарлана... Өрөөндөө ч байж болно, цэвэр агаарт ч гарч болно. Цэвэрлэгээнд хэрэглэхээр бэлдсэн савандаа давсаа хийж (ахиухан байх тусам сайн!) дээр нь хөл нүцгэн гарч зогсоод биеэ сул тавина.

Муу муухай бодол, таагүй мэдрэмжүүд хөлөөр чинь дамжин давсанд шингэж байгаагаар төсөөлнө. Ийн төсөөлж байхдаа “Сэтгэлийг минь зовоогоод байгаа асуудлууд минь, таагүй мэдрэмжүүд минь цөм баяртай!” гэх мэт үгийг шивнэн байрандаа зөөлөн алхаж эсвэл хөнгөн үсэрч болно... Өөрөөр хэлбэл чөлөөтэй хөдөлнө гэсэн үг. Сөрөг энерги гадагшлахын хэрээр бие хөнгөрч мэдрэгдэнэ.

Цэвэрлэгээний дараа “бохир” давсаа 00 руу урсгах эсвэл газар булна. Ингэхдээ давсандаа “Муу муухай бүхнийг минь шингээн авсанд баярлалаа” гэж хэлэхээ мартуузай. Энэ цэвэрлэгээг олон удаа хийх тусам үйлчлэл нь улам бүр нэмэгддэг.

Эх сурвалж: Счастливая женщина сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.