
Тэрээр 20 настайдаа энэ дүрмээ зохиож насан турш баримталсан гэдэг.
1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх
2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх
3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах
4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх
5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх
6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх
7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх
8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх
9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих
10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих
11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах
12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх
13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах гэжээ
Хувийн сахилга гэдэг зүйл ердийн нэгэн залууг улсын ерөнхийлөгч, дэлхий даяар суу алдараа түгээсэн эрхэм болгон хувиргажээ. Та ч бас яагаад амьдралдаа хэрэгжүүлж болохгүй гэж...
Э.Нямдэлгэр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.