Сү.Батболдын Харвард төгссөн хүүгийн ”Huffington Post” сонинд бичсэн нийтлэл анхаарал татаж эхэллээ

Twitter Print
2014 оны 07-р сар 23-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Харвардын бизнесийн сургуулийг төгссөн анхны Монгол хүн болсон. Саяхан тэрээр дэлхийн нөлөө бүхий хэвлэл “Huffington Post” сонинд нэгэн нийтлэл бичсэн байна. Түүний бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өнгөрсөн онд буюу 2013 оны есдүгээр сарын 13-ны Нью-Йорк Таймс сонины тэргүүн нүүрэнд “Улаанбаатарын суут хүү” гарчигтай нийтлэл бичсэнийг хараад би гайхаж биширсэн. Тэр хүү 13 настайдаа Улаанбаатарын машинуудыг аюултай зам руу оруулахгүй байх хяналтын системийг бий болгож, 15-тайдаа дэлхий даяар 150 мянган оюутанд санал болгодог онлайн MIT сургалт (MOOC)-д дээд оноо авчээ. 

Түүнийг MIT-д суралцаж буйг мэдээд хэрэв улс технологийн дэвшил, инновациар дамжуулан залуу хүүхдүүдийг дэмжвэл уул уурхай, байгалийн баялгаас хамааралтай байдлаас гарч, хүний нөөц, үйлчилгээ рүү чиглэсэн салбарууд өргөжиж эхэлнэ гэж бодсон юм. Монгол хүүхдүүдийн боломж гэрэлтэй харагдаж байгаа ч амжилтыг бий болгох орчин хэрэгтэй.

Бизнесийн сургуульд байхдаа би АНУ-ын технологийн салбар, шинээр гарч ирж буй зах зээлийн талаар илүү ихийг судалж эхэлсэн юм. Энэ нь миний суралцсан салбартай холбоогүй ч улсдаа хувь нэмэр оруулах үзэл бодлыг төлөвшүүлнэ гэж харж байлаа.

Бостонд байхдаа би "Mass Challenge" хэмээх ашгийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байлаа. Урт ширээ, ажлын компьютерээс өөр зүйлгүй хоосон агуулахад үйл ажиллагаа явуулдаг оффис руу би алхаж очдог байсан. Тэд компаниудаа байгуулж, өрсөлдүүлэх, итгэл хүлээх нэгнийгээ сонгох, амжилтаа дараагийн түвшинд хүргэхийн тулд хүний нөөцөөр хангах гэсэн энгийн зорилготой.

Оффис, нэгдмэл орон зай, зөвлөх үйлчилгээгээр хангагдах нь шилдэг компаниудын амжилтын үндэс болно. Африкийн зарим бүс нутгууд зэрэг дэлхий дээрх шинэ зах зээл нь тог тасрах зэрэг нийгэм эдийн засгийн асуудлаа технологийн инновациар шийдсэн байдаг. 

Энэ үүднээс харвал Монгол технологийн инкубатор бүтээлээс асар их ашиг хүртэнэ гэж санагддаг бөгөөд би өөрөө энэ эхлэлд гар бие оролцоно гэж найддаг. Технологийн салбарын эхэн үед хүнд сорилтууд тулгарах хэдий ч бид боловсон хүчнийг дэмжсэнээр үүнийг хэрэгжүүлж чадна гэж итгэдэг. Монголын дижитал эрин үе нь нүүдэлчин соёлтой бидний тэргүүлэх зах зээл болох болно. Одоогоор Монголын ДНБ 10 тэрбум доллараас хэтрэхгүй байна. Гэтэл Uber, WhatsApp, Dropbox зэрэг технологийн компаниуд сүүлийн хэдэн жилийн дотор тус бүрдээ 10 тэрбум долларын орлого олжээ. 

Эндээс үзвэл нэг Монгол хүүхдийн байгуулсан компани амжилт олвол улсын ДНБ-ын бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэх юм. Үүнд итгэхэд бэрх боловч бид үүнийг хийж чадах хүмүүст туслахад анхаарах хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилд Монгол байгалийн үзэсгэлэнт байдал, өвөрмөц соёл, нүүдэлчдийн соёлын өвөөрөө жуулчдыг татаж байна. Дэлхийд нэртэй инженер, үндэслэгч, академичид Монголд ирсэнээр ирээдүйд технологийн салбарын түнш болох юм. Тэгэхээр бид бусад улсын жишгийн дагуу эдийн засгийн салбараа өргөжүүлж, дотооддоо үйлдвэрлэсэн технологийн бүтээгдэхүүнийг дэмжих замаар эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.