ОХУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын тогтоолыг үнэлэв

Twitter Print
2014 оны 07-р сар 23-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нар Малайзийн онгоц сүйрсэн хэргийн  олон улсын мөрдөн байцаалтыг  зохион байгуулах арга хэмжээний талаар дахин ярилцлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Тэд энэ талаар утсаар байнга ярилцаж байгаа аж.

"Оросын ерөнхийлөгчийн  мэдэгдлийг эдгээр хүчин чармайлтад оруулсан  ажил хэрэгч хувь нэмэр хэмээн Нидерландын ерөнхий сайд үнэлсэн байна. Мөн хоёр лидер онгоцны ослыг мөрдөн шалгах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг өндөр үнэллээ. Путин, Рютте  хоёр энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийг  ярилцлаа гэж хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Улс орон нь Boeing онгоцны мөрдөн байцаах хэргийг тэргүүлэхээр зөвшөөрсөн тухай НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлийн хуралдаан дээр Нидерландын Гадаад хэргийн сайд Франс Тиммерманс мэдэгдсэн байлаа. Мөрдөн байцаах хэргийг “сонирхсон орнууд, НҮБ ба Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллагатай (IKAO)” нягт хамтран явуулна гэж тэр хэллээ. Нидерландад уг хэргийн “зохицуулагчийн үүрэг” авахыг  Украин санал болгосон байв. Онгоцны осолд вант улсын 189 иргэн амь үрэгдсэн юм.

Аюулгүйн зөвлөлийн тогтоол

Эмгэнэлт хэргийн учир шалтгаанд  нягт нямбай, бие даасан олон улсын  мөрдөн байцаалтаар явуулахыг заасан тоглоолыг НҮБ-ын Аюулгүй зөвлөл гаргасан байгаа. Тогтоолд өгүүлснээр, “олон улсын мөрдөн байцаалтыг явуулахад аюулгүй байдал ба хамгаалалтыг хангах үүднээс ослын газрын ойролцоох нутаг дэвсгэрт цэргийн бүхий л ажиллагааг түүний тоонд тэргүүлэх зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд  нэн даруй зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шаардаж байна” гэж  заажээ.  

Онгоцыг  сөнөөсөн хэрэгт хүргэсэн үйл ажиллагааг уг тогтоол буруутгаад “энэ хэрэгт буруутай хүмүүсийг хариуцлагад  татахыг” шаардлаа. НҮБ-ын АЗ амь үрэгдэгсдийн ар гэрт мөн осолд иргэд нь хохирсон орнуудын ард түмэн ба Засгийн газарт эмгэнэл илэрхийллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.