Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж

Twitter Print
2017 оны 07-р сар 23-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн онцгой байдлын газарт 2014 оны гарснаас хойш гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага иржээ. Үүнээс, голын усанд осолдсон 47, аварсан 37, усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцосыг эрэн хайж гаргасан байна.

Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлууд нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдох явдал гарч байна. Тиймээс дараах зөвлөмжийг та бүхэн сайтар анхаарна уу.

Усанд унасан хүнийг чирэх маягаар татаж гаргаарай

Хүмүүс гүнзгий усанд орвол живэх аюултай гэж боддог. Тэгвэл 7-8 см гүехэн голд ч хүн осолдож байсан тохиолдол бий. Ийм хэмжээний урсгал усанд ороод хэвтвэл амьсгалын эрхтэнийг ус таглаж, амиа алдахад хүрдэг. Иймд усны осол богинохон хугацаанд болдог учир живж байгаа хүнд дараах тусламжийг хүргээрэй.

Ингэхдээ аль болох тайван байхыг хичээ. Эхлээд усанд унасан хүнээ уснаас гарга. Ингэхдээ чирэх маягаар татаж гарган амьсгал хоол боловсруулах эрхтний замаар орсон ус болон гадны биетийг түргэн гаргах шаардлагатай.

Ам хамарт орсон элс замаг, шороог авч цэвэрлэнэ. Дараа нь норсон хувцасыг тайлж, амьсгалахад чөлөөтэй болгоно. Усанд унасан хүний нүүрийг уруу тийш харуулж аюулхай дор нь ивээс хийж цээжин талыг дор байрлалд оруулах бөгөөд тэгэхдээ толгойг нь хажуу тийш нь харуулсан байвал зохино. Усыг хэд хэдэн аргаар гаргана.

Усыг бүрэн гаргасны дараа зохиомол амьсгал хийнэ

Хэрэв та ганц хүнд тусламж үзүүлэх гэж байгаа бол өөрөө өндөр юман дээр сууж өвдөгөө ачаад осолдогчийн аюулхай орчим эвээс хийх, эсвэл дээд хөлийн өвдөгийг тааруулж толгойг доош унжуулан гарын алгаар дороос нь дээш, нуруунаас толгой руу илнэ.

Усанд унасан хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд амьсгал хоол боловсруулах эрхтэнээр орсон гадны биетийг гаргаж авч болохгүй. Усыг бүрэн гаргасаны дараа зохиомол амьсгал хийнэ. Өөрийн амьсгал ортол 2-3 цагийн турш хийх шаардлагатай.

Зүрхний ажиллагаа нь зогссон бол яах вэ?

Тусламж үзүүлж байхдаа та дараах зүйлсийг анхаарах нь чухал. Усанд живсэн хүний царай хөхөрч цайж улайж байна уу, амьсгал олон цөөн саадгүй болж байна уу, судасны лугшилт зүрхний цохилт ямар болж байна, бөөлжиж байна уу үгүй юу гэдгийг ажиглана.

Зүрхний ажиллагаа зогссон байвал зүрхэнд массаж хийнэ. Усанд живсэн хүнийг тээвэрлэхдээ зохиомол амьсгал зүрхэнд массаж хийсээр авч явна. Ойр зуур тээвэрлэх хэрэг гарвал түрүүлэг харуулан аюулхай дор өндөр ивээс хийж толгойг хажуу тийш болгож дамнуургаар авч явна.

Ингэхдээ зөөж яваа хүний аль нэг мөр, живсэн хүний аюулхай дор таарч толгой унжиж, биеийн жингээр дарсанаас амьсгал, хоол боловсруулах замаар орсон гадны биет, ус энэ хугацаанд гарсаар байх болно.

Эх сурвалж: Зууны мэдээ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • с

      (112.72.11.67) 2015-02-26 07:04
      • 0
      • 0

      энэ бичсэн зүйлээ уншиж шалгаж тавьмаар байна.

      Хариулах