Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргалаа

Twitter Print
2014 оны 07-р сар 23-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж буй Ц.Батбаяр нарын шүүх хурал өчигдөр болж, шийдвэрээ сонсголоо. Шүүхээс гаргасан шийдвэрээр Т.Билэгт болон Г.Маналжав, н.Чанцал нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон хэдий ч үйлдсэн хэргийн харгалзах хугацаагаар нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг мөн хэрэгт гэм буруутайд тооцож 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж өчигдөр шүүх хурлын танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 анги руу ачигдлаа.

Т.Билэгт, Ц.Батбаяр нар нь Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын ко­мис­сын даргын ажлыг давхар хашиж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэдэг. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт дээрх хүмүүсийг буруутгаж байгаа юм. 

Мөн түүнийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.