Эмийн бус эмчилгээ буюу барианы ач тус

Twitter Print
2020 оны 06-р сар 18-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Бариа засал нь хүний биеийн гадаргуу дээр байх суваг хэрдэсийн дагууд илэх, нухах, үрэх, чичиргээж, доргиох аргаар арьсан доорх өөхөн ид, булчин, шөрмөс, хөлс тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэгүүдийг тайвшруулах, бичил цусны эргэлтийг сайжруулах, тунгалгын зангилааг нэвтрүүлэх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарж өвчин намдаах үр дүнтэй засал юм.

Мөн өвчнөөс урьдчлан сэргийлэх, биеийн эсэргүүцэлийг сайжруулах, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, шингээлтийн тогтолцоо, шээс бэлгийн замын үрэвсэл, төвийн болон захын мэдрэлийн системийн эмгэгүүд, цус багадалт, цусны даралт тогтворгүй болж хэлбэлзэх, сэтгэц оюун санаа хямрах, саа саажилт, гэмтэл бэртэл түүний үлдэцүүд, арьсны халдварт биш үрэвсэл, чих хамар хоолой, нүдний өвчин, бодисын солилцооны зарим эмгэгүүдэд бодит үр дүн үзүүлдэг.

massage therapy-н зурган илэрц

Хэсэгчилсэн бариа

Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу түүний дотор эрхтэнүүдийн заагдсан тусгай сувгуудын дагуу цэгэн дарлага, бүлээн иллэг, өнхрүүлэх аргуудыг ашиглан тус эрхтний өвчлөл өөрчлөлтийг засах тус эрхтэнд очих цусны эргэлтийг төвлөрүүлэх зарчимаар эмчилдэг засал юм.

massage therapy-н зурган илэрц

Бүтэн биеийн бариа

Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу дээрээс доош чиглэлээр дарж илэн бүтэн биеийн цусны эргэлтийг сайжруулж, тунгалагын сүвүүдийг нээж, захын мэдрэлийг сэргээж, бие махбодийг тайвшруулан хордлого тайлж дархлааг сайжруулдаг бодит үр дүнтэй засал юм.

massage therapy-н зурган илэрц

Хөл болон улны бариа

Хүмүүс өдөр тутам стресст амархан өртдөг. Ингэж удаан явбал хуримтлагдсан стресс маш аюултай өвчин болдог. Иймд өдөр бүр орой унтахын өмнө хөлдөө иллэг хийж байвал стресс ядаргаанаас болон ирээдүйн хорт хавдраас сэргийлж чадна. Ингээд хамгийн амархан хөлийн иллэгийг зааж өгье.

Их ядарсан хөл өвдөнө. Тиймээс нэн тэргүүнд хөлийг өөрийнхөө гаранд дасгах хэрэгтэй. Үүний тулд хөлийн улыг хэсэг хугацаанд илээрэй. Гараа өсгийнөөс хурууны үзүүр хүртэл урагш явуулахдаа чангавтар атгаж, хойш нь явуулахдаа зөөлөн, жигд илнэ. 

Хөлийн хуруу бүрт нэгийг нь ч гомдоолгүй иллэг хийх ёстой. Хурууг зөөлөн чимхээд тал тал тийш нь аяархан хөдөлгөнө. Дараа нь чимхсэн хэвээр өөр лүүгээ зөөлөн татна.

massage therapy-н зурган илэрц

Хөлийн хурууны яснуудын хоорондын зайг тэмтэрч олоод эрхий хуруугаараа зөөлөн зөөлөн дар.

Дунд хурууны харалдаа эрхий хуруугаараа 3 секунд чангавтар дар. Дараа нь хуруугаа үл ялиг доошлуулж арьсан дээр гарсан цайвар толбон дээр ахин 3 секунд дарна. Ийм байдлаар өсгий хүртэл үргэлжлүүлж тавхайг бүхэлд нь цочроож иллэг хийнэ.

Нэг гараараа хөлийг хажуугаас нь атгаж нөгөө гараа дээш харуулан гарынхаа алганы хажуугаар улыг үзүүрээс өсгий хүртэл зөөлөн цохино. Харин хэтэрхий чанга цохиж болохгүй.

massage therapy-н зурган илэрц

Хөлийн хоёр хажууг хурууны үзүүрээс шагай хүртэл дөрвөн хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр илнэ.

Эцэст нь хоёр алганы завсраар хөлийг хийж, дээр доороос нь зэрэг зөөлөн илж тайвшруулаарай. Иллэг хийхдээ аятайхан үнэртэй тос хэрэглэж, болж өгвөл чихэнд сонсголонтой сонгодог ая тавиарай. Түүнчлэн орой бүр хөл амраах шингэн юм уу зориулалтын бүтээгдэхүүн, давс хийсэн халуун бүлээн устай саванд хөлөө 10-15 минут байлгахад хөлийн ул эвэршиж хатуурахгүй, өдрийн ядаргаа бүрэн арилдаг тул маргааш нь та маш сэргэлэн цовоо, өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.