Мөнхийн ахлагч “Гурван арслангууд”-аас зодог тайллаа

Twitter Print
2014 оны 07-р сар 22-нд 18:26 цагт
Мэдээний зураг,

Өөрийн удирдсан багаа гайхалтай ялалтанд хүргэж чаддаг С.Жеррард шигшээ багаасаа зодог тайллаа. 14 жил Английн шигшээгийн төлөө зүтгэхдээ “БНСУ Япон 2002”, “Герман 2006”, “ӨАБНУ 2010”, “Бразил 2014” дэлхийн аваргын тэмцээн, “Португал 2004”, “Польш Украйн 2012” Европын аваргын тэмцээнд оролцсон. Энэ хугацаанд 114 тоглолтонд 21 гоол эсрэг багийнхаа хаалганд оруулжээ. Харин “Ливерпуль” клубын хамтаар 2005 онд “Аваргуудын лиг”-т түрүүлсэн нь зууны шилдэг ялалт болсон. Истанбулд “Милан”-д эхний үед л 3:0-ээр ялагдаж эхэлсэн. Гэтэл хоёрдугаар 45 минут “Улаан харууд”-ын хувьд хар дарсан зүүд шиг өнгөрч С.Жеррард, Х.Алонсо, Ж.Сиссье нарын гайхалтай гоолоор тооны харьцааг тэнцүүлсэн.

Ингээд цаг сунгахад хоёр баг гоол оруулж чадалгүй торгуулийн цохилтоор ялагч нь тодорсон аж. 11 метрийн цохилтыг “Хотон шувуунууд” амжилттай гүйцэтгэж Английн баг тэр жил түрүүлсэн билээ. Энэ ялалтанд багийн ахлагч С.Жеррардын үүрэг асар их байсан гэдгийг нь хожим багийн нөхөд нь дурсан ярьдаг аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.