Шри Ланкийн эрх баригчид жагсагчид руу гал нээхийг зөвшөөрчээ

Twitter Print
2022 оны 05-р сар 11-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Шри Ланкийн эрх баригчид жагсагчид руу гал нээхийг зөвшөөрчээ Шри Ланкийн эрх баригчид хууль сахиулагч нарт засгийн газрыг эсэргүүцэн жагсаж буй иргэдийн зүгээс дээрэм тонуул хийж, аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд гал нээх зөвшөөрөл өгчээ.

Шри Ланкийн гудамжнаа жагсаж буй иргэд болон хууль сахиулагчид хооронд мөргөлдөөн үүсч, Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн ах, Ерөнхий сайд Махинда Ражапакса албан тушаалаасаа огцорсон ч нөхцөл байдал дээрдээгүй аж.

Өнгөрсөн мягмар гарагт Шри Ланкийн засгийн газар хууль сахиулагчдад хэв журам зөрчиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэд рүү гал нээр зөвшөөрөл өгч, нийслэл Коломбод хэв журам сахиулахаар хэдэн арван мянган цэргүүдийг байрлуулжээ. Өнгөрсөн даваа гарагаас хойш Шри Ланкад жагсаал цуглааны үеэр 8 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархджээ. Шархдсан иргэдийн зарим нь засгийн газрыг дэмжигчдийн гарт өртсөн бол зарим нь цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан үеэр гэмтжээ.

Эдийн засгийн гүн хямралд өртөж, хоол хүнс, шатахуун, эм тарианы хомстолд орсон Шри Ланкийн иргэд ийм нөхцөл байдалд үүссэнд Шри Ланкийн эрх баригчид буруутай хэмээн үзэж, Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксаг огцрохыг шаардаж байгаа билээ. Өнгөрсөн шөнө л гэхэд Коломбо хотын гудамжнаа жагсагчид автобуснуудыг нуур луу түлхэн унагаж, заримынх цонхнуудыг хагалж, дугуйнуудыг нь шатаасан байна.

Үүнтэй холбоотойгоор Шри Ланкийн засгийн газрын зүгээс хөл хорионы цагийг сунгажээ.

Түүнчлэн жагсагчид нэг шөнийн дотор эрх баригчдын 50 гаруй амины орон сууцнуудыг шатаасан ба Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн ордны гадаа иргэд цугларсан хэвээр байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.