Эцэг эхээрээ тэтгэврийн зээл авхуулдаг залуус ямар аймшигтай болоо вэ

Twitter Print
2020 оны 01-р сар 05-нд 13:59 цагт
Мэдээний зураг,

Яг үнэндээ тэтгэврийн зээл авдаггүй ахмадууд чинь тэтгэврээс өөр орлогогүй, тэтгэврийн зээл авчихвал хоол хүнсгүй, эм тариагүй хэцүүдэх хүмүүс юм. Ийм учраас л тэд зээл авахаас айдаг.

Хэрэв тэтгэврийн зээл авбал тэдний амьдрал шууд зогсно. Тэтгэврийн зээл авах амьдралын боломжгүй буюу одоохондоо зээлгүй 184000 ахмад байгаа гэсэн тоо баримт байна. Харин тэтгэврээс өөр орлоготой, тэтгэвэрт гарсан ч ажил эрхэлдэг, эсвэл үр хүүхэд нь дэмжиж туслах боломжтой хэсэг нь хагас жилээр, эсвэл бүтэн жилээр нь тэтгэврийн зээл авдаг аж. Тэд боломжтой учраас л хагас жил, бүтэн жил тэтгэвэр авахгүй амьдарч болоод байна.

Боломжтой ахмадууд тэтгэврийн зээлийг ямар зорилгоор авдаг вэ? Энэ бол бүгдэд ойлгомжтой асуудал. Тэд хүүдээ Prius машин авч өгнө, охиныхоо шинэ байрны урьчилгааг нь өгнө, архичин хүүгээ хувцаслана, хайртай оюутан ач охиндоо iPhone гар утас авч өгнө, эсвэл хонхны баярын гоёог нь авч өгнө, эсвэл найз нөхдөөрөө Байгаль нуур руу Итгэлт хамбад мөргөхөөр аялна. Энэ бол үнэн. Тэтгэврийн зээл нь энэ мэтээр хөгшчүүдийн үр хүүхдийн хэрэглээ, тансаг бараа, автомашинд л голдуу зарцуулагддаг аж. Тэд тэтгэвэр авахгүйгээр амьдрах боломжтой учраас л ийм юманд тэтгэврээ зориулж байгаа.

Гэтэл шинэ жилээр ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ дээр тэтгэврийн зээл тэглэхээр тохирлоо гэсэн нь зээл авдаг хөгшчүүдээс илүүтэй эцэг эхийнхээ зээлийн мөнгийг авч иддэг залуусыг "хага" баярлуулав бололтой. Гэвч энэ бодлого нь шударга биш, эдийн засаг, тусгаар тогтнолд хортой, Хятадын өрийн хавханд оруулна гээд, хэлж шүүмжилсэн чинь тэтгэврийн хөгшчүүд гэхээс илүү оюутан, залуу хүмүүсийн аккаунтуудаас харааж, зүхсэн, шоолж, тавласан сэтгэгдлээр булав. Тэд "Зээл авахгүй яасийн, хохь нь", "өр тэглэх гэж байхад бүү гай бол", "битгийн тамын тогоо ярь", "яадгийн бид азтай, зээл аваагүй нь азгүй", "монгол ялна, чадаж байна, чадахгүй бол дуугай бай" гэнэ.

Энэ залуус үнэхээр ухамсар муутай, аймшигтай болжээ. Бараг хүнээ байж. Нэгэн бодлын арга ч үгүй юм болов уу? Эцэг эхээ боддоггүй хүмүүст улс орноо бодох ухаан байх нь эргэлзээтэй.

П.Санаадагва 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ме

      (202.21.124.132) 2020-01-08 13:08
      • 0
      • 1

      Хөөрхий хөгшидтэй барьцлаа гэх мөртлөө өөрсдөө эцэг, эхээ хайрладаггүй, өр зээл тавиулчаад улсаар , өөр иргэдийн татварын мөнгөөр өрөө төлүүлэх гэж улангассан өрөвч шинжтэй адгууснууд сүүлийн үед сошиалаар нэг соммент бичээстэй. Том гарын хулгайч луйварчингуудын өрөө төлүүлсэнтэй барьцах нь хөгийн. Тэр Батхүү нь бна уу хэн нь бна нэг цагт ялаа үүрч, өрөө төлөх нь тодорхой, тэр цагт би өрөө төлүүлсэн хариуцлагаа үүрье гэх нэг ч зоригтон гарч ирэхгүй. Өр, зээл тэглэхийг тууштай эсэргүүцэх нь зөв шүү. Түүний оронд асруулах үр хүүхэдгүй, амьдралын боломжгүй, хүнд амьдралтай хөгшидөө харж үзээрэй.

      Хариулах

    • Baatar

      (202.126.88.220) 2020-01-07 19:23
      • 0
      • 1

      Yag unen shuu. Iim l um bolood baina. yachihsan humuusee bid songoson um be. Uneheer haramsaj baina ene shiidvert

      Хариулах

    • Gantuya

      (202.126.89.111) 2020-01-06 10:21
      • 0
      • 1

      Dandaa etseg ehiinhee tetgevriig zeeleer avchihdag sard guril budaa tamhiig ni baga bagaar zoogood avchihdag humuus zondoo baina. Tanidag ah maani suuliin heden jil tetgevriin devteree gar deeree tavij yzelgyi horvoog orhij bna dandaa huuhduud eeljleed zeel avchihdag tegeed ene mongiig tatvar tologchdiin mongoor toloh ni zov yy. Ajil hiideggyi heseg buleg humuusiig eronhiilogch ene jil neeree haga bayrluullaa shyy

      Хариулах

    • Энхтуяа

      (103.229.122.172) 2020-01-06 09:28
      • 0
      • 1

      Би ч гэсэн тэтгэвэр 500000 төг болоосой гэжхүсч байна би 310000 төг авдаг хаанаа ч хүрдэггүй өөрт хэрэгтэй эм тангаа идэх уухаа хагалттай авах ямар ч боломжгүй шүү. зээл авчихаар цаан нь авах юм үлдэхгүй байнга хүүхэдүүдээ дарамт болж байх юм даа гэхдээ хүүхдүүд минь тусалдаг тулдаа. л болж байна хамгийн доод тэтгэвэрийг ядаж 500000 мянга болгооч гэж хүсэж байна

      Хариулах

    • Tungalag

      (66.181.180.92) 2020-01-06 07:45
      • 0
      • 1

      Ene zaluuchuud estoi muuhai bolj bna shuu ajilguidliig ulam ih bolgoj bna.unen shuu minii eej duud maani nuugaad zeel tawidag.Nuguuh ni ajil hiidegguie heleed zagnahaar umuurnu za yahaw tegej bgaad ugnu gesen duu chin hetsuu bgaa ch geh shig.ys yuma deer arhi uuna zodoon tsohion hiine unen butelgui.Bi buur zeel bitgii uguucuu gej boddog shuu.

      Хариулах

    • Зочин

      (69.138.227.87) 2020-01-06 07:04
      • 0
      • 1

      Тэтгэвэрийн зээл авагсдын яг л үнэн төрхийг бичжээ. Боломжтой болохоороо л авч хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж бна. Тэрнээс боломжгүй бол зээл авчихаад юугаараа яаж амьдарна гэж бодож суухав дээ.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.17) 2020-01-06 03:46
      • 0
      • 0

      Тэтгэвэрийн доод хэмжээг 500000 болгох хэрэгтэй л дээ Тэтгэвэрийн зээл бол янз бүрийн нөхцөлөөр авч бна Мэдээж онцгой тохиолдолд авч байгаал даа

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.17) 2020-01-06 03:46
      • 0
      • 0

      Тэтгэвэрийн доод хэмжээг 500000 болгох хэрэгтэй л дээ Тэтгэвэрийн зээл бол янз бүрийн нөхцөлөөр авч бна Мэдээж онцгой тохиолдолд авч байгаал даа

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.80) 2020-01-06 00:16
      • 0
      • 0

      1sard bank orj uzsen uu. Tsagaan saraa hiih geed zeel awch bgaa hogshchuul yamar ih geech, heden jiliin omno neg toriin bank orson chini aimar ochertoi bhaar ni gaihsan chini hoorhii zeeltei hogshchuul nemegdsen tetgewriin zoruu heden togrogoo hurtel zeel awah geed ocherloj bsan. Bolomjtoi bolonjguidee bish hoorhii ted nar tsagaan sar ene ter geed l zeel awchihdag yum bna lee shdee

      Хариулах

    • Иргэн

      (202.126.89.192) 2020-01-05 23:23
      • 0
      • 0

      Яг үнэндээ бол боломжтой бишдээ саяхан гэхэд би ээжийгээ эмчлүүлэх гэж хөдөөнөөс авч ирсэн тэтгэврийн зээл хийгээд эмчилгээ хийлгэе гэхэд нь би яах юм ээж би төлбөрийг нь хийгээд эмчлүүлье гэхэд миний хүү яах гэсэн юм гэж байсан яагаад би зээл авхуулдаггүй юм гэвэл ээж минь хамгийн бага тэтгэвэр авдаг нутагтаа очоод нөгөө тэтгэвэрээ авч ойр зуурын хоол хүнс үлдэснийг эм тарианд өгнө харин цалингийн зээл авч ээжийгээ эмчлүүлдэг

      Хариулах

    • Иргэн

      (202.126.89.127) 2020-01-05 19:40
      • 0
      • 0

      Бүх ахмадуудаа алаг үзэлгүй бүгдэнд адилхан мөнгөн тэтгэмж олгочих.Өнөөдөр би гэхэд тэтгэврийн зээл аваад яахав болох бүтэхээрээ болгий гээд өөрсөө харамлаж, банканд илүү хүү төлөлгүй авдаг тэтгэврээр сардаа дөнгөн данган хүргэж байхад өөрсдийгөө авч явж чадаж бна.Боломжтой гээд гомдоож алаг үзэж бгаам биш үү?Хэзээ энэ ард түмнээ алагчилдагаа болих вэ?Төрийн гурван өндөрлөгөө,76 гишүүдээ!Зээл авсан хүмүүс чинь харин боломжтой үр хүүхдүүдээ машин байр,сургалтын төлбөрийг нь өгч бна.Харах хандах хүнгүй хөгшчүүл чинь тэтэгэврээ цагт авч өөрсдийгөө болгодгийг мэдэх үү?

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.229) 2020-01-05 18:55
      • 0
      • 0

      Үнэхээр үнэн бичжээ харин зээл авдаг нь боломжтой хүмүүс байгаа шүү дээ

      Хариулах

    • Irgen

      (182.160.35.82) 2020-01-05 18:44
      • 0
      • 0

      Uneheer tegleh gej bga bol tetgeveriin zeeliig zogsoo. Gehdee 0 lene gedeg bidnii halaasnaas shuud deeremdej bgaagaas yalgaa ugui.

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.103) 2020-01-05 18:20
      • 0
      • 0

      Zeb.Sardaa l tetgeveree hurgedeg bolchno.Eersdee ajil hiij tsalin menge avdag bolno sh De huuhduud ni.Odoo bol tetgeveriin zeeliig ni avahuulchaad ajil hiihgui bdag humuus baidgiig medeh l um bna,

      Хариулах

    • Иргэн

      (202.21.124.129) 2020-01-05 15:13
      • 0
      • 1

      Хөгшидийн өөрсддөө зориулж авсан зээл тун бага хувь нь, хүүхдүүддээ зориулсан нь ихэнх нь бга. Үндсэндээ эцэг, эхээ мөлжиж амьдардаг залхуу, амиа бодогсодын зээлийг тэглэх нь тодорхой шүү.

      Хариулах

    • zocnin

      (202.179.26.235) 2020-01-05 15:08
      • 0
      • 1

      dahij ogoh hereggui oorsdoo abcn cnaddadgui bn sb uu

      Хариулах

    • zochin

      (103.26.195.11) 2020-01-05 14:27
      • 0
      • 0

      neg udaa tegleed dahin tetgeveriin zeeliig burmusun zogsooj baihgui bolgoh hrgtei

      Хариулах