Голд машинаа угаасан хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно

Twitter Print
2020 оны 08-р сар 12-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Зуны улиралтай зэрэгцэн иргэд голын дэргэд, усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулах зөрчил их гардаг. Энэ нь иргэд гол, усны дэргэд машин угаах нь торгуультай гэдгийг мэддэггүйтэй холбоотой аж.

Зөрчлийн тухай хуулийн 7.15.8-д “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.  Уг хуулийн дагуу голын ойролцоо машин угаасан, хог тарьсан бол иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм.  Мөн энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, иргэний үүргээ биелүүлээрэй.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.