Олон улсын "13 тэнгэрийн дуудлага" наадам Тува улсад болж байна

Twitter Print
2014 оны 07-р сар 22-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Долдугаар сарын энэ өдрүүдэд Оросын Холбооны Бүгд найрамдах Тува улсын Зүүн-Хэмчикийн хошууны аялал жуулчлалын Шык-Бажы баазад олон улсын бөө судалын"13 тэнгэрийн дуудлага" наадам болж байгаа аж. Уг наадамд Швед, Гренланд, Мексик, Бүгд найрамдах Саха улс, Кыргызстан, Монгол, Тува, Өмнөд Солонгос, Якут, Алтайн хязгаар, Хакас, Казахстанаас ирсэн онгод тэнгэртэй бөө зайрангууд оролцож байгаа гэнэ.

Наадмын хөтөлбөр дагуу улс улсын бөө мөргөл, зан үйл үзүүлэхийн хамт "Бүргэдийн бүжиг", бясалгалаар эрүүлжих Ун-хун сиситемийн сургалт явуулахын дээр хүн төрөлхтнийг газар дэлхийтэйгээ уусан барилдах мөргөл үйлдэх юм байна.

Tува улсын удам залгамжилсан хар тэнгэрийн зайран, хөөмэйч Николай Ооржак. Фото tuvaonline.ru

"13 тэнгэрийн дуудлага" наадмыг санаачилж зохион байгуулсан Тува улсын удам залгамжилсан хар тэнгэрийн зайран, хөөмэйч Николай Ооржак бөө мөргөлийн уламжлалыг сэргээж, гараг ертөнцийн ирээдүйг олж харж хэлэхийн хамт эх дэлхийгээ хайрлан хамгаалан, энх тунх амьдралын цагаан зам зааж өгөхөд бөө нар хүчээ нэгтгэх зорилготой байгаа аж.

Мексикээс ирсэн бөө Отакамэ Рохелио Каррильо, Тувагийн бөө мөргөлийн зан үйл өөрсдийнхөнтэй нь тун адил байгааг тэмдэглээд, "Эндэхийн бөө зайрангууд нарыг тахиж, ертөнцийн дөрвөн зүгт ёслол үйлддэг бол манайд бүр 2000 жилийн тэртээгээс ийм заншил байсан. Гэвч энэ тухай баримт мэдээлэл үлдээгүй, үе дамжин уламжлагдаж л ирсэн байдаг"гэж өгүүлсэн байна.

 

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.