Илүүдэл жинтэй болоход хүргэдэг зуршлууд

Twitter Print
2021 оны 07-р сар 15-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Илүүдэл жинтэй болоход хүргэдэг зуршлууд:

- Яарч идэх, энэ үед зажилж бараг амжилгүй залгидаг. Энэ нь мэдээж харвин, дотор өөх болж хувирна гэсэн үг.

- Хооллох үедээ шингэн ихээр уух. Энэ нь хоол боловсруулах болон дааврын ялгаралтанд хямрал үүсгэдэг. Дутуу боловсорно гэдэг нь ойлгомжтой байх.

- Чихэрлэг болон гурилан бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх. Бүгдийн мэддэг зүйл.

- Тасралтгүй хивэх.

- Хамт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх. Энэ нь биед хорт бодис үүсгэх ба бас л илүүдэл жин үүсгэхэд оролцдог. Өөрөөр хэлбэл задалж шингээх процесс доголдож, дутуу задралын бүтээгдэхүүн үүсдэг.

- Хоолны дараа хэвтдэг зуршил.

- Байнгын идэвхгүй, суугаа байдалд байх.

- ТВ үзэхдээ идэж суух. Эртний сургаальд хооллох үедээ "дүлий", "хэлгүй" болох ёстой гэдэг байсан нь идэж буй зүйлдээ бүх анхаарлаа хандуулах нь тэр хэрээрээ хоол боловсруулах эрхтэн системийн идэвхжилд шууд нөлөөлдөг учраас тэр аж. Хэрвээ өөр зүйлд анхаарангаа залгилах нь төдий хэрээр шингээлт, өөриймшүүлэх тэр чухал үйл явц бараг хийгдэхгүй гэсэн үг. Үр дүн нь мэдээж дутуу задралын бүтээгдэхүүн.

- Сэтгэл хямралын үед, стресдсэн үедээ идэх. Ийм үед хүн хэмжээ хязгаараа мэдэхээ байдаг.

- Унтахын өмнө идэх зуршил.

- Бэлэн бүтээгдэхүүн, түргэн хоол, хэт боловсруулсан бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх.

Ийм хүнсэнд амьд биед хэрэгтэй амин дэм, байгалийн код нь байхгүй болсон байдаг учир ходоод гэдэс дүүрэвч бие махбодийн өлсгөлөн дарагддаггүй. Өөрөөр хэлбэл дахин дахин ойр ойрхон идэх хүсэл улам төрдөг. Хиймэл хөөнгө үүснээ л гэсэн үг.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.