Энэтхэг улс дэлхийн хамгийн том вакцинжуулалтыг эхлүүллээ

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс энэ жилийн 7 сар хүртэлх хугацаанд 300 сая иргэнээ вакцинжуулах зорилго тавьжээ. Энэтхэг улс дэлхийг хамарсан ковид19 вирусийн халдварын тархах хурд дээд цэгтээ хүрч 2 сая хүний амь насыг авч одсон энэ цаг үед дэлхийд хамгийн томд тооцогдох вакцинжуулалтыг өнгөрсөн бямба гарагт эхлүүлсэн байна.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарандра Моди эрүүл мэндийн ажилчдын цахим хурлын үер мэдэгдэхдээ өөртөө вакцин хийлгэхээс илүүтэйгээр тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч сувилагч нарт эхлээд хийх нь тэргүүлэх зэргийн ач холбогдолтойг дурдав. Мөн Бид дэлхийн хамгийн том вакцинжуулалтыг эхлүүлж дэлхий нийтэд өөрийн улсын чадвар боломжийг таниулах болно гэж онцолжээ. Тэрээр ард иргэддээ хандаж эрүүл ахуйн хамгаалалтаа сулруулахгүй байх мөн “Вакцины аюулгүй байдалтай холбоотой цуу яриа”-нд итгэхгүй байхыг хүсэж Вакцин хийлгэсний дараа ч халдвар хамгаалалтын дэглэмээ сулруулахгүй байж, маскаа зүүж, хүн хоорондын зайг баримталж байхыг анхааруулжээ.

Аливаа ажиллагаа том цар хүрээг хамрах тусам хүндрэл бэрхшээл нь мөн ихэсдэг. Жишээ нь, Энэтхэг улс вакцины тээвэрлэлт болон хүргэлтийг цахимаар хянахаар төлөвлөж байгаа боловч нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд улс даяар олон бүс нутагт интернет хязгаарлагдмал байгаа бөгөөд зарим нэг алслагдсан тосгонуудад интернетэд огт холбогдоогүй байгааг сануулсан байна. Цар тахлаас шалтгаалан хөл хорионд орсон олон хүнд амьдрал нь хэвийн байдалд орох итгэл найдвар түрүүлж баярын уухай хадааж байна. Зүүн ханцуйгаа шамлан тарилга хийлгэхээр сууж буй сувилагч Гита Дэви “Би тарилга хийлгэх анхны хүмүүсийн тоонд багтсандаа маш их сэтгэл хөдөлж байна гэж хэлэв. Тэрээр цар тахлын үеэр Энэтхэгийн төв хэсэгт орших Уттар Прадеш мужын төв Лакноу хотын эмнэлэгт ажилсан бөгөөд “Манай улс дотооддоо вакцин бүтээсэнд маш их баярлаж байна, ингэснээр бид вакцины талаар бусдыг царайчлах хэрэггүй боллоо гэжээ.

Энэтхэг улс 2 төрлийн вакцин тарилгыг хийхээр шийдвэрлэсэн бөгөөд нэг нь Их Британийн Оксфорд их сургуулийн Астра Зегна эмийн үйлдвэртэй хамтарч бүтээсэн вакцин бол нөгөөх нь Энэтхэг улсын Брахат Биотех компани бүтээсэн вакцин бөгөөд 1 сарын 4нд хүлээн авчээ. Өнгөрсөн долоо хоногт ачаа тээврийн онгоцнууд 16.5 сая тун вакциныг Энэтхэг улсын өнцөг булан бүрт түгээсэн байна. Зарим эрүүл мэндийн мэргэжилтнүүд Бхарат Биотех компанийн бүтээсэн вакциний Ковид 19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр нөлөөг харуулсан хангалттай мэдээллийг хүлээлгүйгээр баталсан нь тус вакцинд эргэлзэх эргэлзээг нэмэгдүүлж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Мөн нэг бус мужийн эрүүл мэндийн газрын дарга энэ вакциныг хэрэглэхийг эсэргүүцэж байгаа юм байна. Энэтхэг улсын Эрүүл мэндийн сайд тус шүүмжлэлд бухимдаж “Тус вакцин нь аюулгүй бөгөөд , эрүүл мэндийн ажилчид аль вакциныг хийлгэхээ сонгох шаардлагагүй “ гэж мэдэгджээ. Вирусийн тархалтад хамгийн их нэрвэгдсэн Махараштра мужийн нэгэн орон нутгийн эмнэлгийн дарга Доктор Калантригийн үзэж байгаагаар Эрүүл мэндийн сайдын мэдэгдэл санааг нь зовоож байгаа бөгөөд вакциныг баталсан нь хэт яарсан мөн шинжлэх ухааны үндэслэлгүй үйлдэл гэжээ.

Тэрээр мөн Засгийн газар ард иргэдийн хүсэл сонирхолд тааруулж популист шийдвэр гаргаж байна хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн баасан гарагт 2 сая дахь хүний амь насыг авч одсон, тархалт нь дэлхий даяар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа Ковид 19 вирусийн эсрэг цагийн зүүтэй уралдан аль болох олон хүнийг вакцинжуулах нэн чухал шаардлагатай ч мэдээллийн тэгш бус тэнцвэргүй байдал томоохон саад учруулж байна. Энэтхэг улс нь батлагдсан өвчлөл 10.5 сая болж АНУ-ын дараа 2-рт бичигдэж байгаа бөгөөд нас баралт 152.000 -аар 3-рт Бразил АНУ-тай зэрэгцэж байна. Оксфордын их сургуулийн мэдээллэснээр олон улсад хэд хэдэн төрлийн вакцинаар 35 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа ажээ. Ихэнх тун вакциныг өндөр хөгжилтэй орнууд захиалах буюу авчихсан байгаа тул Нэгдсэн үндэсний байгуулагын Ковакс төсөлд нь вакцин, санхүү болон тээвэрлэлтйин хомсдол үүсч байна.

Эцэст нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүлэх судлаачид “Сүргийн дархлаа үүсэх магадлал бага байгаа тул дэлхийн нийт хүн амын 70 хувийг энэ жилдээ багтаан вакцинжуулах шаардлагатай ”-г санууллаа.

Эх сурвалж: Аль Жазеера 

Орчуулсан: Л.Билгүүн 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.