Хятадын тагнуулын бөмбөлөгнөөс нууц мэдээлэл илэрсэнгүй

Twitter Print
2023 оны 06-р сар 30-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Хятадын тагнуулын бөмбөлөгнөөс ямар ч нууц мэдээлэл илрээгүй байна

Өнгөрсөн 2-р сард АНУ болон Канад улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан Хятадын бөмбөлөг ямар ч нууц мэдээлэл цуглуулаагүй байсныг Пентагон тогтоосон байна.

АНУ-ын Тагнуулын алба бөмбөлгийг буудан унагасны дараа  бөмбөлгөөс үлдсэн хэсгүүдийг цуглуулж, шалгасан юм.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пэт Райдерын мэдээлснээр Вашингтон Хятадын бөмбөлөг тагнуулын мэдээлэл цуглуулах хүчин чадалтай болохыг мэдэж байсан, шалгалтын явцад  бөмбөлөг АНУ-ын дээгүүр нисэж явахдаа ямар нэг мэдээлэл цуглуулаагүй болохыг тогтоосон аж.

Түүнээс гадна АНУ-ын аюулгүй байдлын арга хэмжээнүүд нь Хятадын бөмбөлгийг мэдээлэл цуглуулахаас сэргийлж чадсан гэжээ.

Өнгөрсөн 2-р сард АНУ болон Канадын дээгүүр нисэж байсан Хятадын бөмбөлгийг америкчууд сөнөөгч онгоцоор буудан Атлантын далайд  унагасан билээ. 

Тухайн бөмбөлөг АНУ-ын зэвсэгт хүчний баазын дээгззр нисэж байхдаа нууц мэдээлэл цуглуулсан байж болзошгүй хэмээн Вашингтон сэжиглэж байсан юм.

Бээжингийн зүгээс уг бөмбөлөг нь судалгаа шинжилгээний зориулалттай хэмээн америкчууд бөмбөлгийг буудаж унагасныг буруушаасан билээ.

Уг үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений 2-р сард БНХАУ-д хийх айлчлал хойшлогдсон юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.71.106) 2023-07-01 10:28
      • 0
      • 0

      Сөнөөгч онгоцоор буудсан юм уу их том сум байна даа

      Хариулах

    • Зочин

      (103.242.47.254) 2023-07-01 09:00
      • 0
      • 0

      kkkk Байден гуай америкийн төлөө аймаар гавъяа байгуулах гэсэн ингээд өнгөрөв шүү

      Хариулах