Америкийн цэргүүд 9-р сарын 11 гэхэд Афганистанаас гарсан байна

Twitter Print
2021 оны 04-р сар 14-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

2011 оны 9-р сарын 11-нд Аль Кайда алан хядах бүлэглэлийн АНУ-д явуулсан алан хядах ажиллагааны 20 жилийн ой болох үед Ерөнхийлөгч Жо Байден Афганистанд үлдсэн Америкийн цэргийн 2500 албан хаагчдыг бүгдийг гаргасан байх болно гэжээ.

Тэрээр уг шийдвэрээ Афганистанд энх тайван тогтоох явдалд зэвсэгт хүчний шийдэл хэрэггүй болсон, АНУ цаашид Афганистанд энх тайван тогтоох явдлыг дэмжихэд бүх хүчин чармайлтаа зарцуулахад анхаарна гэж тайлбарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Афганистаны Талибан хөдөлгөөнтэй Америкийн цэргүүдийг Афганистанаас ирэх 5-р сарын 1 гэхэд гаргаж дуусгана хэмээн зөвшилцөлд хүрээд байсан хэдий ч Ерөнхийлөгч Жо Байден 5-р сарын 1 гэхэд цэргүүдээ гаргаж амжихгүй хэмээн мэдэгдсэн юм.

АНУ болон НАТО-гийн мэдэгдсэнээр Лалын Талибан хөдөлгөөн нь Афганистан дахь хүчирхийллийг бууруулах амлалтандаа хүрч чадахгүй байгаа ба АНУ-ын зүгээс Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах ажиллагааны үеэр талибанчууд Америкийн цэргүүд рүү халдсан тохиолдолд АНУ-ын зүгээс хариуд нь хүч хэрэглэх болно гэдгийг анхааруулжээ. Цагаан ордноос мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Жо Байден энэ лхагва гарагт албан ёсоор мэдэгдэл хийх аж. Нөгөө талаас талибанчууд Афганистанаас гадаадын бүх цэргүүд гарч дуусах хүртэл Афганистаны асуудлыг хэлэлцэх олон улсын ямар ч уулзалтанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 2011 оноос хойш АНУ Афганистантай хийсэн дайнд хэдэн их наяд ам. доллар зарцуулж, 2000 гаруй албан хаагчдаа алдсан билээ.

Өнгөрсөн жилийн 2-р сард хийгдсэн зөвшилцлийн дагуу Талибанчууд Аль Каида болон бусад алан хядах бүлэглэлүүдэд Афганистаны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй, Афганистанд энх тайван байдлыг хангах амлалтандаа хүрсэн тохиолдолд АНУ болон НАТО-гийн түнш орнууд Афганистанаас цэргүүдээ 14 сарын дотор гаргана хэмээн тохирсон байсан юм. Талибанчууд гадаадын улс орны цэргүүдийн эсрэг халдлага үйлдэхээ зогсоосон ч Афганистаны зэвсэгт хүчнийхэнтэй тулалдсан хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.