Эрчүүдийн үргүйдлийн шалтгаан

Twitter Print
2021 оны 05-р сар 18-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна. 

Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн болжээ. Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Хувь хүний ажлын орчин, ачаалал, амьдралын хэв маяг,сэтгэл санааны байдал гэх мэт олонх хүний анзаардаггүй өдөр тутмын зүйлс тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг билээ. Уг зөвлөгөөнд эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлдөг зарим шалтгаан, эмгэгийг мэдээлж байгаа болно. 

Шалтгаан 

Түр зуурын буюу амьдралын хэв маягтай холбоотой эр эсийн тоо цөөрөх.

Хавдар 

Төмс, түрүү булчирхайн хавдруудын үед хавдар өөрөө эр эсийн үүсэл хөгжилтөд саад болох төдийгүй хавдрын эсрэг эмчилгээнүүд сөрөг нөлөөтэй. Эмийн эмчилгээнд эсийн хуваагдлын эсрэг болон эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ бүгд эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэдэг.

Бэлгийн замын халдварт өвчин

Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр эс гадагшлах боломжгүй үед. 

Гахайн хавдар

Бэлгийн бойжилт гүйцсэнээс хойш 2 талын төмсийг хамарсан халдварын үед.

Түрүү булчирхайн үрэвсэл

Булчирхайг хамарсан архаг халдварын үед ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас.

Image result for эрчүүдийн үргүйдэл

Гэмтэл

Хоёр буюу нэг талын төмсний өөрийн хальсыг гэмтээсэн өөрөөр хэлбэл хушганд цус хурсан хүнд гэмтлийн үед дархлааны эсүүд өөрийн эр эсэд мэдрэг болсны улмаас. 

Зарим удамшлын хам шинжүүдийн үед

Биеийн болон сэтгэл санааны ачааллын үед эр бэлгийн эсийн тоо цөөрнө.

Сэтгэл санааны дарамт, стресс

Стресс нь бэлгийн дааврын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлж болно. Бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нь 1 хувь тохиолдолд үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог.

Төмсгийг халуун орчинд байлгах

Өндөр халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Халуун орчинд удаан хугацаанд ажиллах нь үргүйдэлд хүргэнэ. Бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

Архи

Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлөхгүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааврын солилцоонд оролцож, төмсийг хатангирш талтай.

Тамхи

Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлтэй хүчин зүйлийн нэг юм.

Нас

Нас үргүйдэлд ямар нөлөөтэй нь бүрэн тогтоогдоогүй юм. Баримтаар үрийн шингэнд гарах өөрчлөлт нь гэнэт бус аажмаар гарна. Эр эсийн хөдөлгөөн ба тоонд муугаар нөлөөлнө. /эр эсийн хурдан ба шулуун хөдлөх чадвар/. 2006 оны судалгаагаар эр эсийн удамшлын чанар нас ахих тутам мууддагийг тодорхойлсон.

Унадаг дугуй унах

Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болно. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба судсыг гэмтээж болох юм. Витамин Е, С зарим микро элемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэж болно.

Эх сурвалж: Ач-Үр ЭХНБ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.