Английн шигшээ багийн тамирчдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжилсон явдлыг шалгаж байна

Twitter Print
2021 оны 07-р сар 13-нд 15:39 цагт
Мэдээний зураг,

Лондон хотын цагдаагийн газар хөлмбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Английн шигшээ багийн тамирчдыг нийгмийн сүлжээгээр арьс өнгөөөр ялгаварласан, доромжилсон явдлыг албан ёсоор шалгаж эхэлжээ.

Евро-2020 тэмцээний финал Италийн шигшээ багийн эсрэг тоглохдоо торгуулийн цохилт алдсан өнгөт арьст тоглогчид болох Маркус Рэшфорд, Букайо Сака, Жейдон Санчо нарыг цахим орчинд дайралтанд хамгийн ихээр өртсөн байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Английн шигшээ багийн тамирчдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж буй явдлыг буруушаан, "Английн шигшээ багийн тамирчдыг баатрууд мэт магтан дуулах ёстой болохоос биш нийгмийн сүлжээгээр арьс өнгөөр нь ялгаварлаж, доромжлох ёсгүй" хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

Италийн шигшээ багийн эсрэг тоглолтонд хожигдсоны дараагаар Английн хөгжөөн дэмжигчид М. Рэшфорд, Б. Сака, Ж. Санчо нарыг нийгмийн сүлжээнд хэл амаар доромжилж эхэлжээ.

Английн Хөлбөмбөгийн холбооноос нийгмийн сүлжээнд Английн шигшээ багийн тамирчдыг доромжилж буй иргэд нь Английн шигшээ багийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид биш хэмээн онцолжээ.

Messages of support were posted on a Marcus Rashford mural in his hometown after it was initially defaced

Мэргэжлийн хөлбөмбөгийн холбооноос мэдээлснээр Евро-2020 тэмцээний турш твиттерт тавигдсан 850 мянга гаруй твитыг шалгаснаас 1913 нь Английн шигшээ багийн тамирчид болох Ж. Санчо, Б. Сака, М. Рэшфорд болон Рахим Стерлинг нарыг доромжилсон твит байжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Твиттер Английн шигшээ багийн тамирчдыг доромжилсон 1000 гаруй пост устгаж, Твиттерийн журмыг зөрчсөн хэд хэдэн аккаунтыг хаажээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.