Цагаан гаа, нимбэгний дархлаа дэмжих цай

Twitter Print
2023 оны 04-р сар 04-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

ЦАГААН ГАА НИМБЭГНИЙ ДАРХЛАА ДЭМЖИХ ЦАЙ

Сэрүүн улирал эхэлж байгаа намар өвлийн улиралд цагаан гаатай цайг хэрхэн хийж уудаг талаараа оруулья.

Энэ цайг вирус тахал ихтэй энэ үед заавал хийж уугаарай. Хүйтрэхээр хүний дархлаа их унадаг. Халуун шим тэжээлтэй хоол цай идэж ууж дархлаагаа дэмжих нь хамгаас чухал.

Цагаан гаа болон нимбэг нь биен орсон элдэв вирусыг устгаж дархлааг дэмжиж өгөхөөс гадна биеэс хорт бодисуудыг гадагшлуулж өгч турахад маш тустай ургамал, жимс юм.

Энэ цайг өглөө бүр хоол идсэнийхээ дараа ууснаар та дархлаагаа дэмжиж мөн таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжирч өтгөн гадагшлахад тустай!

Нимбэг нь С аминдэмийн агууламж өндөртэй учраас дархлаа сайжруулж, ханиад томууг эмчлэхэд тустай. Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс уухыг зөвлөж байна. Мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болно.

Энэ хоёр дээр зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг, мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай. Өглөө бүр үүнийг ууснаар бүх биеийн эрүүл мэндийг дэмждэг.

Ингэж уухад ялангуяа гэдэс ходоодны дотор өөх хайлж бэлхүүсээр нарийсч турна.

Мөн эмэгтэйчүүдийн биеийг дулаан байлгаж эмэгтэйчүүдийн сав суулга дотор эрхтэн гээд бүх юманд сайн.

Эмэгтэйчүүд тогтмол хэрэглэж байхад эрүүл мэндэд маш сайн юм!

Харин дотор халуун ихтэй хүнд цагаан гаа таардаггүй гэдэг тул ихээр ууж болохгүй!

ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ

Цагаан гаагаа хальслахгүйгээр шороог нь сайтар үрж угаагаад багавтар усанд тал халбага хужир хийгээд 15 минут орчим байлгана. Угааж цэвэрлэсэн цагаан гаагаа нарийхан урт хэрчиж бэлдэнэ.

Нимбэгээ хальслахгүйгээр бүдүүн ширхэгтэй давсаар сайтар үрж угаагаад мөн хужиртай усанд 15 минут орчим байлгаж цэвэрлэнэ. Бүүр сайн цэвэрлэе гэвэл буцалж буй усанд 1 дүрээд авчихад нимбэгний хальс маш сайн цэвэрлэгдэнэ.

Тэгээд нимбэгээ дундуур нь 1 хуваагаад нимгэн зүсэж бэлдээд шилэн саванд хэрчиж бэлдсэн цагаан гаатайгаа холиод хийнэ. Саваа дүүртэл хийсний дараа шингэн зөгийн балаа дээрээс нь давтал хийгээд таглаад хөргөгчинд хадгалаарай! Зөгийн балыг сонгохдоо 100% цэврийг нь сонгоорой!

ХЭРХЭН УУХ ВЭ?

Зөгийн баланд дарсан бэлдмэлээсээ нимбэгийг нь аягандаа авч хийгээд зөвхөн цагаан гаанаасаа 2~3 халбага орчим аваад 1 литр орчим усанд хийгээд 5~ 10 минут зөөлөн гал дээр буцалгасаны дараа шүүж аваад нимбэгтэй аягандаа хийгээд дарсан бэлдмэлийнхээ шингэн зөгийн балнаас 1 халбагыг хийгээд ууна. Хутгахдаа зөвхөн модон халбага ашиглаарай!

Төмөр халбага нь зөгийн балны эрдэсийг устгадаг тул!

Өдөрт 1~2 аяга уухад хангалттай.

Цайг нь шүүж аваад үлдсэн цагаан гаан дээрээ ус нэмээд дахин 1 удаа буцалгаж ууж болно. (Үүнд 7 ширхэг томовтор нимбэг, 7~8 ширхэг гарын алганы хэрээний цагаан гаа орсон байгаа)

Цагаан гааг хатааж хэрэглэх мөн цай хийж уухаас гадна байцаа алим, лууван, шанцайгаа шахахдаа 1 стакан шүүсэнд эрхий хурууны хэрээтэйг хамт шахаж ууж байгаарай! Шүүсийг сэнгэнэсэн сайхан гоё амттай болгож өгөхөөс гадна эрүүл мэндэд маш сайн!

Манай Монголчууд цагаан гааг хоол хүнсэндээ төдийлөн их хэрэглээд байдаггүй. Азийн зарим үндэстэн Япон, Солонгос, Хятадууд энэ ногоог өдөр бүрийнхээ хоолны хэрэгцээ болгосон байдаг. Тэдгээр орны хүн ардын урт насалдагт цагаан гааны үүрэг маш их гэсэн судалгаа байдаг юм байна.

Цагаан гаа нь хоолонд сайхан амтлагч болохын зэрэгцээ олон төрлийн ид шидтэй ургамал ажээ. Цагаан гаа нь сарнай шиг улаан ягаан цэцэгтэй олон наст модлог ургамал.Өмнөд

Азиас гаралтай энэ ургамал Хятадын хойд, өмнөд дунд хэсгийн нутгаар ихэд ургадаг бол Ямайка, Нигери, Гайт зэрэг халууг орнуудад бас ургадаг ажээ. Хордлого тайлах, сэрvvнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай болохоор Хятадын ард түмэн эртнээс эмэнд оруулж, “Донодын шидэт эм” гэж нэрлэдэг. Бас “Цагаан гаа зуун євчнийг анагаадаг” гэсэн үг ч уламжлагдаж иржээ.

Өвлийн улиралд цагаан гааг тогтмол хэрэглэвэл биеийн эсэргүүцэл сайжирч ханиад томуу тусахгүй сайн талтай.

Мөн зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргүүцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бєгєєд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.

Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог. Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.

Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.

Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.

Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй.

Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.

Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увидасыг илүү таньж мэдэснийх байх. АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.

Цагаан гаа нь тураахаас гадна дараахи өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.

1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд

2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд

3. Жирэмсний эрт үеийн хордлогонд

4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад

5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд

6. Шар хөөрөхөд

7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд

8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд

9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаана. Мөн дасгал хөдөлгөөн хийх үед булчингийн өвдөлтийг намдаана.

10. Үс халцрах, үс унахыг зогсоодог сайн нөлөөтэй.

11. Биенээс хорт бодисыг зайлуулдаг

12. Цэртэй хурц хэлбэрийн ханиаданд маш сайн ба ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ.

13. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Г.Сувд-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.