Энтеробиоз буюу цагаан хорхойтох өвчин

Twitter Print
2021 оны 07-р сар 01-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн хошного загатнах, бөгсөө маажих шинжүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хялгасан хорхойн халдвар цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдэд ихэвчлэн тохиолддог тул цэцэрлэг сургуулийн эмчид нь үзүүлж болно.

Цагаан хорхойгоор ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг бөгөөд хүүхдийн ариун цэврийг муу сахиулах, гараа дутуу угаах, жимс ногоог угааж цэвэрлэхгүй идэх, түүхий жимс, ногоо, түүхий сүү, тараг, амтлаг, чихэрлэг идээ унд, цагаан идээг хэтрүүлэн хэрэглэснээс хорхой өвчин үүснэ.

Мөн гэрийн тэжээмэл амьтдаас халдварлах тохиолдол ч бий.

Орой унтахын өмнө бөгсны загатнаа нэмэгддэг нь энэ өвчний онцлог шинж юм. Хошногоны амсараас наалдуулагч туузаар шинжилгээ авч микроскопоор өндөг илрүүлж болдог. Гэрийн нөхцөлд ч хялгасан хорхойг илрүүлэх боломжтой. Үүний тулд

1. Хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа хошногоны амсар орчмыг шалгах. Унтаж, бие тайвшрахад хорхой гарч ирж өндөглөх нь нэмэгддэг тул энэ үед амьд хорхой илрүүлэх боломжтой. Хялгасан хорхой бичгийн үдээсний хэмжээтэй (1см орчим), тахиралдсан, цайвар шаргал өнгөтэй. 

2. Бие зассаны дараа баасны гадаргууг шалгах. Хорхой ихээр халдварласан үед баасанд олонтаа илэрдэг.

3. Бараан өнгийн дотуур хувцас өмсүүлээд, өглөө шалгавал цагаан өнгийн хорхойг олж харж болно.

Гэр бүлийн нэг гишүүн хялгасан хорхойтой бол шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран бүх гишүүдэд эмчилгээ хийнэ. Учир нь гэр бүлийн гишүүдийн халдвар авах магадлал 75% байдаг байна.

Цагаан хорхойг эмийн сангуудад байх эмийн эмчилгээгээр туулган дарж болно.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.