Авто машин дэлбэрч 43 хүн амиа алдлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 22-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөршийн Хунань мужид шатахуун тээвэрлэж явсан ачааны авто машин дэлбэрч 43 хүн амь үрэгджээ. Зам дээр явж байсан машин гэнэт дэлбэрэхэд ойр хавьд нь олон хүн явж байсан хэмээн эх сурвалж мэдээллэжээ. Ослын улмаас зургаан хүн шархдаж, дөрвөн хүн хүнд гэмтсэн байна. Амь үрэгдсэн 43 хүний талаар ямар нэгэн мэдээлэл болон осол юунаас болж гарсан талаар тодруулахаар мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллага энэ ослыг алан хядах ажиллагаа гэж үзэхгүй байгаагаа хэлжээ. Машин дэлбэрэхэд ойр хавьд нь байсан таван машин шатсан учир хохирлын хэмжээг тогтоогоогүй юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.