
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч, АУ-ы магистр Б.Болорчимэг:
-Хүн бүр ходоодоо гамнах хэрэгтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Учир нь ходоод эрүүл байвал хоол боловсруулах замын олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Ходоодны бадган хямарснаар юун түрүүнд хоолны шингэлт муудах, олон удаа хэхрэх, шүлс цэр ихсэх, хатуулдаж цанхайх, ходоод хэвлийгээр дүүрч хөөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, хоол идсэний дараа аюулхай дээр цанхайх, гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.
Ер нь ходоод нь бадганы орон учраас шороо, усан махбодын бэлгэ чанарын эрхээр айхтар хурц өвдөлт, зовууриуд байнга илрээд байх нь ховор. Үүнээс болоод хүмүүс бага зэргийн шинж тэмдэг, зовуурийг ойшоолгүй явж байгаад өвчнөө хүндрүүлж, архагшуулж, бүр хавдрын эцсийн шатанд хүртлээ ч явж байгаад эмчид хандах тохиолдол их ажиглагддаг. Үүнийг анхаараарай.
Эх сурвалж: Манба дацан нэгдсэн эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.