Кофе уух соёлоос

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Кофе нь энэ дэлхийн хамгийн урт настай ундаануудын нэг бөгөөд түүнд агуулагдах сэргээгч бодис, тэгээд мэдээж түүний өрөвмөц үнэр амт нь олон сая хүнийг өөртөө дурлуулсан билээ. Эрүүл хооллолтын зөвлөхүүд кофейн агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулдаг ба хэрэв тохируулж хэрэглэсэн тохиолдолд кофе нь таны хамгийн дотны найз болох болно гэжээ.

Кофе нь зөвхөн “аяга уух юм” төдий зүйл биш бөгөөд үүнийг дагаад асар том соёл явж байдаг гэдгийг мартаж болохгүй. Дэлхийн аль ч том хотод очсон булан тойрох төдийд кофе шоп байхыг та олж харах ба манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд кофены соёл эрчимтэй орж ирж байгаа. 

Кофе уух соёл нь Араб улсаас гаралтай боловч улс, үндэстэн бүр өөрийн өнгө аясыг кофе уух ёс жаягт оруулж өгсөн байдаг байна.

Өмнөд Америк болон Азийн олон улс оронд кофены заншил нь хэдэн зуун жилээр тоологддог. Кофег халуунаар, хүйтнээр, сүүтэй, чихэртэй, давстай, коньяктай гэх мэт олон бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэдэг.

Эфиопид хүмүүс нь заавал гар болон амаа угаасны дараа л маш өтгөн, гоньдтой, давстай бас цөцгийтэй кофе уудаг байна. 

Туркт кофег бага багаар балгаж мөстэй усаар даруулж ууснаар жинхэнэ амтыг мэдэрдэг гэнэ.

Дамаскад жижиг аяганы ёроолд байгаа кофенд хэлээ хүргэхэд л уг шингэн кофены сэргээх чадварыг бүрэн мэдэрдэг гэлцдэг. 

Америкчууд кофег том аяганд уудаг ч сайхан кофе амсая гэвэл жижиг шаазан аяганд уух нь зөв юм. Өөр бусад аяга, сав нь чанасан кофены амтыг өөрчилж, хутгах халбаганы чимээ нь хүртэл буруу болдог байна. Хэрэв та стандартын дагуу, удаан хугацаагаар мартагдашгүй кофены амтыг гаргаж, амтлахыг хүсэж байвал сайн чанарын, шинэхэн хуурч, шарсан кофе үрлийг сонгоорой. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.