Пуужингууд халаа сэлгээ хийлээ

Twitter Print
2014 оны 07-р сар 21-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн хоёр удаагийн аварга “Хьюстон Рокетс” баг зуны солилцоо наймаанд идэвхитэй оролцож байна. Тэд Ж.Лин, О.Ашик, Ч.Парсонс нарыг явуулж Т.Ариза, Ж.Ардиан, А.Смитийг авсан аж. Өнөө цагийн шилдэг төвийн тоглогч Д.Ховард өнгөрсөн улиралд санаанд хүртэл тоглож чадаагүй учир ирэх улиралд доод тал нь бүсийн хагас шигшээд шалгарах хэмжээний хүчтэй баг бүрдүүлэхийг хүсэж байсан. О.Ашик, Ж.Лин нарыг явууснаар сэлгээний тоглогчдоо талбай дээр илүү олон минут тоглуулах болж байгаа нь нэг давуу тал. Нөгөөтэйгүүр гараанд сайн үүрэг гүйцэтгэдэггүй Ж.Лин байхгүй бол Ж.Харден өөр дээрээ илүү ачаа авч тогловол улирлын турш сайн багийн ахлагч бэлтгэгдэнэ гэсэн үг аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.