Оросууд Украины газар нутгийн 20 хувийг хяналтандаа авчээ

Twitter Print
2022 оны 06-р сар 03-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлжээ. Түүний хэлж байгаагаар Украины зүүн хязгаарт өдөр тутам 100 хүн амь үрэгдэж, 450-500 хүн шархдаж байгаа аж. Тэрээр Северодонецк хотод нөхцөл байдал хамгийн хүнд хэцүү байгааг мөн хөрш Лисичаньск, Бахмут зэрэг хот, тосгодод ч нөхцөл байдал сайнгүй байгааг онцолжээ.

Лисичаньск хотын дэд бүтцийн 60 орчим хувь Оросын бөмбөгдөлтөнд өртөж, устаж үгүй болсон ба 97 мянган хүн амтай байсан тус хотод өнөөдрийн байдлаар 20 мянга орчим хүн л үлдсэн байна.

Луганск мужийн захирагч Сергей Гайдайн мэдээлснээр Северодонецк хотод байрлах Азот химийн үйлдвэрийн доор насанд хүрэгчид болон хүүхдүүд нийлсэн 800 орчим хүн нуугдаж байгаа аж.

ОХУ-ын талаас бөмбөгдөлт ширүүссэн учраас Украины Словянск хотын иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Украины эрх баригчид ОХУ-ын халдлагаас хойш нэмэгдэж буй инфляцийн төвшинг барих, уналтанд ороод буй дотоодын валютаа хамгаалахын тулд Украины төв банк зээлийн үндсэн хүүгээ 25 хувь болтол нэмжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.