Европын парламент А.Навальныйг бөривчилсан явдлыг хэлэлцэнэ

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны парламент энэ сарын 19-нд болох чуулганаараа ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн А.Навальныйг эх орондоо буусан даруйд нь баривчилсан явдлыг хэлэлцэхээр болжээ.

Өнгөрсөн ням гарагт Европын холбооны парламентын дарга Давид Сассоли Оросын эрх баригчид А.Навальныйг баривчилсан нь "түүний амийг аврахад тусалсан Европын улс орнууд болон олон улсын нийгэмлэгүүдийг доромжилсон" явдал байлаа хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр Оросын эрх баригчдаас А.Навальныйг даруй суллахыг шаардаж, А.Навальныйг Европын парламентын чуулганд оролцохыг урихад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

А.Навальныйг өнгөрсөн ням гарагт Шереметьево нисэх онгоцны буудлаас баривчилсан юм. Тэрээр ХБНГУ-д эмчлүүлж байгаад 5 сарын дараа эх орондоо ирсэн нь энэ юм. А.Навальныйг Оросын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр баривчилсан ба түүнийг тэнсэн харгалзах ялынхаа нөхцлийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа аж. Өнгөрсөн даваа гарагт Химки хотын шүүхээс А.Навальныйг 2-р сарын 15 хүртэл саатуулах шийдвэр гаргасан байна. Барууны улстөрчид болон эрх баригчид А.Навальныйг баривчилсан явдлыг буруушааж буйгаа илэрхийлээд байгаа ба ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах талаар ярилцаж байна.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.