Цойлогсод номноос авах зөвлөгөө

Twitter Print
2023 оны 03-р сар 28-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

ЦОЙЛОГСОД НОМНООС АВАХ ЗӨВЛӨГӨӨ

Энэхүү номыг уншаад Еврей үндэстэн яагаад тийм их амжилтын эзэн болж байдаг талаар маш олон зүйлийг мэдэж авсан. Тэгээд үе тэнгийн хүүхдүүддээ болон эцэг эхчүүдэд үүнийгээ хуваалцахаар шийдлээ.

✅Хүүхдээ хэзээ ч бүү хязгаарла

Өсвөр насандаа хүүхдийн тархи хамгийн өндөр түвшиндээ хөгжиж танин мэдэх асар их нөөц бололцоогоор хангагддаг байна. Энэ үед Еврейчүүдийн анхаардаг гол зүйл нь хүүхдээрээ бүх зүйлийг хийлгэж үзүүлэх. Энэ бол сайн зүйл, Энэ бол муу зүйл гэж шууд хэлэхийн оронд САЙН, МУУ-гийн талаарх ойлголтыг төлөвшүүлэхэд илүү анхаардаг байна. Энэхүү дадал нь энгийн сургамжилсан өгүүлбэрээс хэд дахин илүү нөлөөтэй байдаг.

✅Бие даах чадварыг нь хөгжүүл

Израйлд бол өсвөр насыг нас биеэнд хүрсэн гэж үздэг. 12 наснаас нь ажлын дадал суулган, санхүүгээ хүртэл өөрөө зохицуулах эрхийг нь өгдөг. Энэ нь тухайн хүүхдэд мөнгө, нийгмийн харилцааны талаар асар их туршлагатай болох үндэс нь болдог.

✅Тууштай байдал

Еврей үндэстний хувьд дадал гэхээс илүү аливаа зүйлд бууж өгөшгүй ТУУШТАЙ байдал гэх ойлголтыг хүүхдүүддээ ихээр төлөвшүүлэхийг зорьдог. Аливаа асуудлын шийдлийг олох тууштай байдал нь олон еврейчүүдийг амжилтад хөтөлсөн байдаг. Энэхүү дадлыг эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн бий болгох уу. Хариулт нь бол бага наснаас нь сул чөлөөтэй орхих байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ шалбааганд тоглож болохгүй, найзуудтай муудалцаж болохгүй гэх мэтчилэн хүүхдийнхээ бусадтай харилцах харилцаанд шууд хязгаарлалт тогтоож байдаг. Энэ нь хүүхэд бүх зүйл хязгаартай юм байна гэх ойлголтыг бий болгож өгдөг. Ялангуяа өсвөр насанд нь энэ характер бий болох нь өндөр бөгөөд үзэл бодлыг хязгаарлахгүйгээр ТУУШТАЙ байдлыг төлөвшүүлэх нь чухал юм.

✅Боловсролд хэзээ ч битгий мөнгө харамла

Еврейчүүд бол хамгийн өндөр боловсролтой хүмүүс. Нийт иргэдийнх нь 85 хувь их сургууль заавал төгссөн байдаг. Хамгийн чанартай боловсролыг эзэмшсэнээр хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтыг өөртөө бий болгодог гэдэгт Еврейчүүд итгэдэг. Нэгэнт чанартай мэдлэг эзэмших бол нас гэдэг бол зүгээр л тоо. Дэлхий дийлэнх улс оронд хүмүүс дунджаар 14 жилийг суралцахад зарцуулдаг бол Еврэйчүүдийн хувьд бол насан туршид нь үргэлжилдэг байна.

✅Ном унш

Ном бол танин мэдэх их мэдлэгийг өгөхөөс гадна хүний сэтгэх чадварыг хамгийн ихээр хөгжүүлдэг. Хүн уншиж байхдаа төвлөрөх, сэтгэх, дүрслэх ур чадваруудаа давхар хөгжүүлж байдаг. Хэр их уншина төдий чинээ хүчирхэгжинэ. Энэ ч утгаараа Еврейчүүд нь дэлхийн хамгийн их ном уншдаг үндэстэн болсон.

✅Алдаанаас айх айдсыг үгүй хий

Би хүүхдүүдээ тоглоомоо эвдлэх, болохгүй зүйл, хичээл дээрээ муу дүн авах зэргийг хүндээр тусгаж аван хүүхдүүдээ зэмлэдэг зарим нөхцөлд бүүр гар хүрдэг. Энэхүү хандлага тухайн хүүхдэд алдаанаас айх айдсыг бий болгодог юм байна. Энэхүү айдас нь өсвөр насанд бага байх боловч ажлын талбарт гарах мөчид одоо яах бол гэсэн айдас, өөртөө итгэлгүй болох үндсийг бий болгодог.

Хамгийн алдартай, чанартай их дээд сургуулиудыг төгсдөг үндэстнүүдийн 1-т Еврейчүүд ордог. Үүний шалтгаан нь Еврей эцэг эхчүүд хүүхдүүдэдээ алдахыг зөвшөөрдөгтэй холбоотой. Алдах бүрт нь урамшуулан дахин эхлэх мотивацийг өгснөөр хүүхдэд ТУУШТАЙ байдал бий болж эхэлдэг. Нэгэнт алдаанаас айлгүй олон дахин давтаж хийснээр эцсийн үр дүндээ ЗӨВ ШИЙДЛҮҮДИЙГ бий болгож чаддаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.