Саудын Араб 10 өдөрт 24 мянган жуулчин хүлээн авчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Саудын Араб эдийн засаг дахь газрын тосны хамаарлыг бууруулах зорилгын хүрээнд олон улсын жуулчдад үүдээ нээж, 49 оронд виз олгох болсноо зарласан юм.

Ингэхдээ аялал жуулчлалын шугамаар ирэх эмэгтэй жуулчдыг дагаж биелүүлэхийг шаарддаг хувцаслалттай холбоотой дүрмийг ч мөн зөөлрүүлэхээр болсноо мэдэгдсэн. Тэгвэл үүнээс хойш ердөө 10 хоногийн дотор 24 мянган жуулчин Саудын Арабт зорчсон байна. Энэ талаар тус улсын Гадаад харилцааны яамнаас өчигдөр мэдээлжээ. Тус улс есдүгээр сарын 27-ноос аялалын виз олголтыг эхлүүлсэн юм. Мөн энэ сарын 6-нд гадны орны гэрлээгүй хосууд зочид буудалд нэг өрөөнд хоноглохыг зөвшөөрөх болсноо зарласан.

Related image

Одоогоор АНУ, Австрали, Малайз, Сингапур, БНСУ, БНХАУ, Казахстан, Европын бусад орнууд зэрэг 49 улсын иргэд аялал жуулчлалын виз авах боломжтой байгаа аж. Саудын Араб дотоодын болон гадаадын жуулчдын тоог 2030 он гэхэд 100 саяд хүргэхийг зорьж байгаа гэнэ.

Эх сурвалж: AFPBB 

Г.Ананд 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.