Г.Буяндоржийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж, Хорих 461 дүгээр анги руу ачжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 20-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

"Ноёд" группын Ерөнхийлөгч Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд товлогдоод байсан юм. Уг хурал эхэлсэн ч өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан байна. Иймээс шүүх хуралдааныг энэ сарын 30-ныг хүртэл хойшлуулж, ЭБШХ-ийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Билэгтийн хүсэлтийн дагуу Г.Буяндоржийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж, Хорих 461 дүгээр анги руу ачсан байна. 

Г.Буяндорж нь бусдыг залилан онц хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, авлига өгсөн гэх мэт хэргүүдээр шүүхэд дууддагдсан ч “Өршөөлийн хууль”-д хамрагдаж байжээ.

Хоёр ч удаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан Г.Буяндоржийн хэрэгт төрсөн ах Д.Батжаргал, өвөрмонгол Хурцаа, эгчийнх нь хүү Ч.Ууганбаяр, хүргэн ах Г.Дамдиндорж зэрэг хүмүүс холбогдон яллагдагчаар татагдсан.

Бусдад учруулсан хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар яригдаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 248.4-т зааснаар ял төлөвлөгдөн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжсэн хэдий хоёр дахь удаагаа хойшлогдоод байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.