Нялх балчир хүүхдийг бор хоолонд оруулах зөвлөгөө

Twitter Print
2021 оны 12-р сар 21-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДИЙГ БОР ХООЛОНД ОРУУЛАХ ЗӨВЛӨГӨӨ

Хүүхэд 6 сар хүрэх үед биеийн жин нэмэгдэж, хөдөлгөөн ихэссэнээр хоолоор авах шим тэжээл, илчлэгийн хэрэгцээ нэмэгддэг. Энэ үед эхийн сүүн дээр нэмж нэмэгдэл хоолонд оруулах нь зохистой гэж үздэг. 4 сартайд нь, 5 сартайд нь нэмэгдэл хоолонд оруулахыг зөвлөдөггүй нь 6 сар хүрч байж нэмэгдэл хоол боловсруулж чадах хэмжээнд эрхтэн тогтолцоо, түүний ферментүүд ялгаран хөгжиж эхэлдэг. Хүүхэд 6 сартайгаасаа эхлээд хөхний сүүндээ сайн цадахгүй болж олон дахин сэрэх, хөхүүлсний дараа уйлах, гэрийнхнийхээ хоол идэхэд горьдох, дагуулан харах, барих гэж тэмүүлж эхэлдэг. Энэ үед нэмэгдэл хоолонд оруулах нь зүйтэй.

Нэмэгдэл хоолонд оруулах үед дараах зүйлүүдэд анхаараарай.

1️⃣ - Шууд махан хоолонд оруулахгүй.

Нэмэгдэл хоолонд оруулах гэж байгаа үед ногооны нухашаар оруулах нь хамгийн зохистой. Нэмэгдэл хоол өгч эхлэх үед эслэг багатай хүнс сонгосноос хүүхдийн өтгөн хатах тохиолдол үүсч болдог. Ийм учир ногооны нухашанд агуулагдах шим тэжээл баялаг, эслэг агууламжтай. Дээрээс нь ногоонд агуулагдаг макро шим тэжээлийг 6 сартай хүүхэд боловсруулж шингээхэд хялбар байдаг.

2️⃣ - Махан хоолонд оруулахаас өмнөхөн тараг идүүлж сургах.

Бид хүүхдийг бор хоолонд оруулна гэж ярьдаг нь мах өгч эхлэхийг хэлдэг. Махны уурагт нэгдлүүдийн ялзрал нь бүдүүн гэдсэнд ашигтай бактерийн тусламжтайгаар хоргүйжиж гадагшилдаг. Иймд ашигтай бактериар баялаг хүүхдүүийн шинэ тараг идүүлж сургасны дараа махан хоолонд оруулах нь зүйтэй. Тараг идүүлдэг учир нь тарганд агуулагдах ашигтай бактериуд бүдүүн гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлснээр махны уураг задлах, ялзруулах явцыг сайжруулдаг.

3️⃣ - Нэг хүртэлх насны хүүхдийн цай хоолонд давс, сахар нэмж хийж болохгүй. Амтлах мэдрэмжинд сөргөөр нөлөөлнө.

✔️ САНАЛ БОЛГОХ НЬ

Францийн Babybio брэнд нь "органик" хүнсний батламжтай. Органик гэдэг нь жимс, ногоог тарьж ургуулах явцдаа элдэв пестицид, гербицид ашиглаагүй, үр нь генетикийн өөрчлөлтөнд ороогүй, бүтээгдэхүүндээ хүнсний Е нэмэлт агуулагүй зэргийг нь гарал үүслээс нь шалган батламжилж органик ногоон тэмдэглээ олгодог.

Нэмэгдэл хоолонд дөнгөж оруулж эхэлж байгаа үед Babybio -ийн вандуйн нухаш эсвэл эрдэнэшишийн нухашийн аль нэгийг нь сонгон нэмэгдэл хоолондоо дастал нь хэрэглүүлэх нь зохистой. Мөн Babybio-ийн будааны агшаамал нь олон төрлийн орц найрлагатай учир бичил шим тэжээлээр баялаг юм.

Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.