
ХАМГИЙН САЙХАН ДААШИНЗ
Серби улсын Пирот хотын гимназийн төгсөх ангийн сурагчид төгсөлтийн баяраараа үнэтэй даашинз, костюмаар гоёхын оронд хэмнэсэн мөнгөө өвдөж зовсон хүүхдүүдийн эмчилгээнд хандивлахаар шийдсэн байна.
“Чиний тавхан минутын гоёл - хэн нэгний амь нас” уриан дор болсон энэ арга хэмжээний хүрээнд нийт 310,000 динар (3,000 орчим евро) цугларсан байна. Энэ мөнгийг гимназийн ёслолын танхимд болсон төгсөлтийн баярын үеэр 12 настай Предраг Потич (тархины саажилттай), 11 настай Матея Лазаревич (долоон удаа хагалгаанд орсон) болон 5 настай Чеда Тошич (мөн тархины саажилттай) нарын гэрийнхэнд хүлээлгэж өгсөн байна.
Төгсөгчид баяраа тараад, ирэх жил төгсөх дүү нартаа санаа өгөх үүднээс “Чиний тавхан минутын гоёл – хэн нэгний амь нас” гэсэн бичигтэй футболка өмсөн хотын төвөөр алхаж өнгөрсөн байна.
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.