
Одоо хэрэгжиж байгаа ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний хөтөлбөрт хүрэх стандартыг
5th grade – working toward A1
6th grade – LOW A1
7th grade – MID A1 Lower secondary education
8th grade – HIGH A1
9th grade - LOW A2
10th grade – MID A2 (compulsory), MID A2+ (elective)
11th grade - HIGH A2 (compulsory), HIGH A2+ (elective) Upper secondary
12th grade - LOW B1 (compulsory), LOW B1+ (elective) education гэж тусгасан байдаг.
Энэ Low B1 хэмээх түвшин их дээд суралцахад сурагчдад хангалттай бэлтгэл болж суралцах хэрэгцээг нь хангаж чадах уу гэдэг бол бас л их асуудалтай хэрэг л дээ. Асуудалтай ч гээд байх юмгүй. Ер нь бол хэрэгцээг нь хангахгүй.
Тиймээс B1 түвшинг бүрэн хангасан байх хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ердийн хөтөлбөрийг, B2 түвшинг хангасан байх хэмжээнд гүнзгийрүүлсэн болон сонгох агуулгын сургалтын хөтөлбөрийн шаардлага тавьж хэрэгжүүлбэл тун зохистой санагдана.
Харин их дээд сургуулиас элссэн сурагчдадаа мэргэжлийн бус ангийнханд нь B2, мэргэжлийн суурь хичээл болох ангийнханд C1 түвшинг хангуулахаар сургалтын хөтөлбөрөө тавих. ЕБСд суралцсаныг давтан заахаасаа илүү шаардлага хангаагүй бол бие даан сурч шалгалтаа өгөн түвшингээ хангах шаардлага тавих нь хэрэгтэй байх аа. Мөн заавал заах англи хэлний цагтаа мэргэжлийн англи хэлний курс, B2 түвшин хангуулах хөтөлбөр зааваас ажил дээр гарч ирж байгаа мэргэжилтнүүд ажлын шаардлагаар мэдээлэл авах, харилцах хэрэгцээгээ хангах гадаад хэлний түвшинтэй болсон байна байх гэж бодох юм.
Юутай ч дунд сургуулийн 5-р ангиас эхлэн үзсэн хэрнээ 11-р ангидаа Low A2 түвшин хангах тухай хөтөлбөрийн шаардлага тавигдаж байгаа нь хэтэрхий сунжирсан, өгөөж багатай, үр дүн нь хүүхэд сурагчдын хэрэгцээ эрх ашгийг хангаагүй харагдаж байна. ЭЕШ-ын материалууд ихэвчлэн B1, B2 түвшинтэй байдаг нь сурагчид энэ элсэлтийн шалгалт өгөхийн тулд хөтөлбөрийн дагуу хичээллэхээс илүү дамжаанд нэмэлтээр хамрагдах, төлбөртэй давтлага авах, төлбөртэй сургуульд сурахаас өөр аргагүй болох нөхцлийг бий болгож байна. Сурагчдын хэрэгцээнд тохирсон хөтөлбөр хэрэгжээгүйгээс сурагчид, эцэг эх маш их эдийн засгийн дарамтад өртөж байж хэрэгцээ шаардлага хангахаас өөр аргагүй болж байгаатай эвлэрээд суугаад байж боломгүй юм даа.
Зурагт: Хэлний түвшинг Англи хэлний түвшин тогтоох IELTS шалгалтын оноотой харьцуулсан байна.
Норовсамбуугийн Нарантуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.