Нэг оюутан амиа хорлосны дараа Сангийн яам тэтгэлгийг шилжүүлжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 10-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Польш улсад суралцаж байсан монгол оюутан энэ сарын 7-8-нд шилжих шөнө дотуур байрныхаа зургаан давхраас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тус хэрэгтэй холбогдуулан Сангийн яамнаас Польш улсад сурч байгаа оюутнуудын тэтгэлэгийн мөнгийг шилжүүлсэн байна. Учир нь коронавирус гарсантай холбоотойгаар манай Засгийн газраас тэтгэлэгээр сурч байсан оюутнуудын сургалт болон амьдралын зардлыг зогсоогоод байсан юм. 

Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олсон бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Талийгаач нь тус улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан гэх мэдээлэл бий. Эл хэрэгтэй холбогдуулан тус улсаас эх орондоо буцаж чадахгүй санхүүгийн хүндрэлд ороод байгаа оюутнуудын өмнөөс Польш улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд өнөөдөр шаардлага хүргүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч цуцалжээ. Учир нь талийгаачийн ар гэрээс хүсэлт гаргасан. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.