В12 витамин дутагдвал ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Twitter Print
2021 оны 07-р сар 12-нд 07:55 цагт
Мэдээний зураг,

В12 витамин дутагдвал ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Толгой эргэх. Толгой эргэх шинж тэмдэгтэйгээр эмчид хандсан хүмүүс эрүүл хүнийг бодвол В12 витамины түвшин нь дунджаар 40 хувиар бага байжээ.

Ирвэгнэх, мэдээгүй болох мэдрэмж. Цусан дахь хүчилтөрөгчийн түвшин буурснаас үүсдэг.

Арьс өнгөө алдах. В12 витамин дутагдсанаас болж цусны улаан эсний хэсэг гэмтдэг. Үүний нөлөөгөөр цөсний билирубин пигмент ялгарч, арьс өнгөө алдсан, цонхигор харагддаг.

Ой санамж муудах, мартамхай байдал гэдэг бол В12 витамины дутагдлын нэг шинж юм.

Байнга ядрах. В12 витамин нь эсэд хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг эритроцитийг бий болгодог. Хэрвээ хүчилтөрөгч хүрэлцэхгүй бол хэчнээн сайн унтаж амарсан ч ядарч эхэлдэг.

Хараанд асуудал үүсэх. Ховор тохиолдолд В12 витамины дутагдалд харааны мэдрэл, нүдний торлогчийн судсанд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс болж давхар харах, сүүдэртэх, түр хараагүй болох ч эрсдэл үүсдэг.

Булчин сулрах. В12 витамин дутагдвал ядраад зогсохгүй булчин суларч, унжийж, залхуурч эхэлдэг.

В12-ын дутагдалтай хүмүүсийн 50 орчим хувьд нь хэлний амтны мэдрэмж буурдаг байна.

Сэтгэл санаа байнга хувьсах. Сэтгэл гутралын байдалд орж, тайван бус байдал давамгайлж, уйланхай болдог.

Зүрхний асуудал. В12-ын дутагдлын үед эритроцитуудын түвшин эрч буурснаар эдүүдийн хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Үүнээс болж зүрх ачаалалтай ажиллаж эхэлдэг. Энэ үед тахикардия, цусны даралт буурах шинж ажиглагдана.

Цус багадалтаас үүдэлтэй амьсгаадалт.

Тэнцвэрээ алдах. В12 витамин дутагдах үед мэдрэлийн систем гэмтдэг. Үүний улмаас хөдөлгөөний функц нь алдагдаж, унах тохиолдол гардаг.

Үс, хумсны асуудал. Үс өнгөө алдаж, бууралтаж, шингэрч, амархан хугарч, унахаас гадна хумс нимгэрч, өнгөө алдаж, салаалж, хугарч байвал В12 дутагдлаа зарлаж байгаагийн шинж.

Энэ витамин аз жаргалын даавар болох серотонин, дофамины боловсруулалтад оролцдог

Хэрвээ танд эдгээр шинжүүдээс зарим нь илэрч байвал эмчид хандаж, В12 витамины шинжилгээ өгч хэрэглээрэй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.