Гэртээ хийхэд тун ч амархан амтат Маделен жигнэмэг

Twitter Print
2021 оны 11-р сар 25-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

Лемоны амт оруулсан бага зэргийн шоколадтай хөвсгөр зөөлөн франц Маделен жигнэмэгийг гэртээ тун ч амархан хийх жорыг орууллаа. 

Орц:

Өндөг-2ш
Сахар-120гр
Зөгийн бал-1 х/х
Масло-120гр
Гурил-120гр
Хөөлгөгч-4гр
Лемон- 1ш (үрсэн хальс)
Шоколад- бага зэрэг- амт оруулахаар

french madeleine-н зурган илэрц

Хийх арга:

1. Өндөгнүүдээ сахартайгаа хутгана холилдоод ирэхээр нь дээрээс нь зөгийн бал болон үрсэн лемоноо хийж хутгана. Өндөг сахраа бүр их хөөтөл нь хутгахгүй шүү.
2. Зөгийн балтай холимог дээрээ хуурай орцуудаа шигшиж хийгээд сайтар хутгана.
3. Масло хайлуулаад бага зэргийн хөргөсний дараа зуурмаг дээрээ хийгээд холилдтол нь хутгана.
4. Бэлэн болсон зуурмаг дээрээ шоколад чип хийж хутгаад таглаж хөргөгчинд 1 цаг байлгана.
5. Хэвэндээ 2/3-т хийгээд урьдчилж халаасан шарах зууханд эхлээд 210 градуст 8 мин дараа нь 170 градуст 5 мин жигнэнэ.

french madeleine-н зурган илэрц

Ingredients:

Egg-2
Sugar-120gr
Honey-1 tbsp
Unsalted butter-120gr
Flour-120gr
Baking powder-4gr
Lemon zest
Chocolate chip (optional)

Direction:

1. Whisk eggs and sugar until combined not too much like doubling the mixture. Add honey and lemon zest and whisk it till honey dissolve.
2. On the mixture, add sifted dry ingredients and gently mix it.
3. Melt a butter and cool it down then add on the batter.And stir it until the butter incorporated.
4. Let the batter cool in the fridge for an hour.
5. Put batter into 2/3 of the mold and bake them 8 min in 210c after that bake 5 min in 170c.

french madeleine-н зурган илэрц

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.