
Вашингтон Америкт үйлдвэрлэсэн Abrams загварын байлдааны танкийн эхний ээлжийг Киевт илгээхээр болсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Худалдан авалт хариуцсан хэсгийн ахлагч Даг Буш мэдэгджээ.
Төлөвлөгөөний дагуу танкууд Украинд намрын эхээр очих аж.
Даг Бушийн мэдээлснээр "Эхлээд танкуудыг Европт аваачиж, цаашаа Украин руу илгээх хэрэгтэй. Танкуудтай хамт сум, эд анги, түлшний төхөөрөмж, засварын сэлбэг зэргийг илгээнэ." гэжээ.
Анх өнгөрсөн 1-р сард АНУ Украиныг байлдааны Abrams танкуудаар хангах асуудал яригдаж эхэлсэн ба өнгөрсөн 5-р сард ХБНГУ-д тус танкийг жолоодох украины цэргүүдийг бэлдэж эхэлжээ.
Вашингтон Киевт нийт 31 танк нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь Украины танкийн 1 батальонтой тэнцэх аж.
Эх сурвалж: Meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.