Дөрвөн настнууд юу хийж чадах вэ

Twitter Print
2020 оны 07-р сар 06-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Их л дэггүй болж, үг сонсохгүй, сахилгагүйтэж, хэрэг тарингаа хөгжих хөдөлгөөний идэвх маш их байх нас.

Хамтарч тоглох, найзуудтай болохыг их хүсэх мөртлөө бүх зүйлд л "би би, би өөрөө" гэж өөрийн зоргоор аашилна. Гэр дотроо болон танил орчиндоо пээдгэр, хөдөлгөөнтэй, дуу чангатай байх ч олон нийтийн, танил бус орчинд бүрэг ичимтгий, дуугүй бас аймхай болдог. 

  1. Тэнэг, бүдүүн гахай, ховдог, муухай, хайргүй гэх үгсүүдийг амархан тусгаж авч хэрэглэх дуртай.

  2. Ярих хүсэл нь хязгааргүй болохоос гадна асуух асуулт нь өдрөөс өдөрт ихсэж үгийн сан нь баяжиж байдаг. Өчүүхэн л шалтаг гарвал ярьсаар байна. Тоглох үедээ ч тоглоомтойгоо, ганцаараа ярина.

  3. Ургуулан бодож, зохиомжлон сэтгэх чадвар нь сайжирна. Үүнийг худал ярихтай эндүүрч болохгүй.

  4. Уншуулсан номынхоо агуулга, дүрүүдийн талаар харилцан ярилцах дуртай байдаг. Мөн дүрд нь орж тоглоно.

  5. Нэг уншсан номоо дахин дахин уншуулах хүсэлтэй байдаг. Тиймээс залхалгүй зэмлэлгүй өөрийнх нь тааваар дахин уншиж өгөөрэй.

  6. Хүйсийн ялгаагаа мэдэрч цаанаасаа л охид аавдаа, хөвгүүд ээждээ илүү найр тавьж ханддаг болно.

  7. Мөн эсрэг хүйсийн найз охин, хөвгүүнтэй болж тэднийгээ илэх, үнсэх, тэдэндээ чихэр, бэлэг өгөх сонирхолтой болдог. Түүнийгээ аав ээждээ байнга ярина. Үүнийг нь хэт өхөөрдөн эрхлүүлж, хэт хориглон эсэргүүцэж болохгүй.

  8. Өдөр тутмын ярианд нь чи хий, үгүй, надад өг гэх зэрэг захиран тушаах үгсүүд зонхилох ба хааяа л гуйх, хүсэх, төлвийн үгс байдаг. Тэгэхдээ харин ХАЙРТАЙ-г бол хамгийн их хэлж илэрхийлнэ.

  9. Томчуудаас “Би хаанаас гарсан бэ?” “Чиний хайр чинь хэн бэ” гэх мэт асуултууд асууж эхэлнэ. Энэ үед "Аав ээжийнхээ хайран дундаас гарсаан" гэх мэтээр аль болох насанд нь тохируулж үнэн бодитоор хариулаарай.

  10. Маш гярхай болох ба үзсэн харсан зүйлээ яг л даган дуурайж түүнийгээ тоглоомоороо дамжуулан илэрхийлнэ.

  11. Тоглож байхыг нь харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага, маргаан голлож харагддаг.

  12. Хог шүүрдэх, шал арчих хамгийн дуртай ажил нь. Тиймээс үүнийг нь дэмжин насанд нь тохирсон ажил хийлгэж байгаарай.

  13. Хувцасаа өмсөнө өмсөхгүй гэж их голж шилнэ. Энэ үед 2 сонголт өгч өөрөөр нь сонгуулж байгаарай.

  14. Тоо тоолж, олон өнгөөр ялган зурж чадна. Дийлэнх зурах дуртай сэдэв нь гэр бүл нь байдаг.

four year olds зурган илэрцүүд

Г. Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.