Тэнгэрийн зоогийн газар нээгдлээ

Twitter Print
2014 оны 07-р сар 19-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Таны амьдрал нэгэн хэвийн санагдаад уйдаад байна уу? Тэгвэл та ер бусын зоогийн газарт хооллоод үз.
Хятадын Шанхай хотын ажил хэрэгч дүүрэг гэгддэг Пудунд 6-р сарын 27-ны баасан гарагт тэнгэрийн зоогийн газар нээгдлээ. 50 метрийн өндөрт байрлах энэхүү зоогийн газар нь нэг ёсондоо дээвэртэй хоолны ширээ.
Ширээний ард 22 үйлчлүүлэгч багтах бөгөөд тэднийг кранаар 16 давхартай тэнцэх өндөрт өргөдөг юм байна. Үүний дараа зөөгч нар хоол авчрах болно.
Үдийн хоол 1888 юаний үнэтэй. Та айсандаа захиалсан хоолоо идэж чадахгүй газардсан ч энэ рестораныг насан туршдаа мартахгүй нь ойлгомжтой. 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.