Шинэ Энэтхэгийн талаар бидний мэддэггүй найман зүйл

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Эртний зан заншил, ёс заншил бүхий улс орнуудын ард түмний уламжлал өнөө бидний үетэй харьцуулахад эрс ялгаатай байдаг. Зарим нэг талаараа Энэтхэг улс манай ертөнцөөс бүхэлдээ тусгаарлагдсан ертөнц мэт санагддаг.

Замын хөдөлгөөн

Энэтхэгт замын хөдөлгөөн бол там юм. Гол нь ямар ч дүрэм байхгүй. Энэтхэгт замын хөдөлгөөний эмх замбараагүй байдал бусад улс орны замын хөдөлгөөнд дасан зохицож чаддаг жолооч нарт бэрхшээл учруулахаар бүтэцтэй. Замд энгийн машин, мотоциклоос гадна унадаг дугуй, тэрэг, амьтан, үхэр, тэмээ, чарга зааныг харж болно.

Үүнээс гадна олон иргэд явган хүний ​​замаар явахгүй мөртөө тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэн явдаг. Энэ олон янз байдал нь ямар ч дүрэм журамд захирагдахгүй. Замын тэмдэгт нь бараг байхгүй, тэмдэглэгээ маш ховор байдаг. Хажуугийн эгнээ, эргэлтийн дохиолол болон тоормосны гэрлийн тухайд ихэнх жолооч нар үүнийг огт мэддэггүй. Гайхалтай нь энэ бүх дэг журамгүй орчинд замын осол ховор.

Энэтхэгт архи согтууруулах ундаа их

Зарим муж улсад архи согтууруулах ундааг зарахын хориглодог. Мөн борлуулалт маш хязгаарлагдмал байдаг. Жишээлбэл, архинд нэмэлт татвар ногдуулдаг бөгөөд энэ нь тухайн улсын ядуу хүн амд хүрэх боломжгүй болгодог. Энэтхэгт хамгийн алдартай, асар их гүйлгээтэй бүтээгдэхүүн бол шар айраг юм.

Гэхдээ энэ бол маш болхи амссан хүн жигшмээр чанаргүй ундаа учир үүнийг уухыг хүсэхгүй байх нь их. Эрх баригчид согтууруулах ундааны төрөлд ноцтой хязгаарлалт тавьдаг тул хуурамч архины үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орны нэг. Орон нутгийн хүн амын ихэнх нь чихрийн нишингээс гаргадаг нэгэн төрлийн маш хямд ундаа хийх бөгөөд үүнийг ядуус худалдан авч хэрэглэдэг. 

Related image

Баян ба хоосон

Энэтхэгт баян ядуугийн ялгаа их. Британий колони болохоосоо өмнө Энэтхэг бүс нутгийн хаант улсыг төлөөлдөг баян улс байв.  Гэвч колончлолын дараа тусгаар тогтнолоо олж авахын тулд улс орны ядууралтай тэмцсэн ч үр дүнд хүрээгүй. Дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн гуравны нэг нь Энэтхэгт байдаг. Энд нийгмийн тэгш бус байдал маш их. Баян нь маш баян, ядуус нь маш ядуу.

Related image

Нийгэм нь кастуудад хуваагдсан хэвээр

Энэтхэгт хүмүүсийг 4 кастад хуваадаг. Брахман (албаны хүмүүс), Кшатрия (дайчид), Вайшья (худалдаачид, тариачид, ажилчид). Хүн амын үлдсэн хэсэг нь Далитт (үл мэдэгдэх) хэсэгт байдаг. Хүний харьяалагдсан каст нь түүний мэргэжил төдийгүй оршин сууж буй газар, тэр ч байтугай хоолны дэглэмийг тодорхойлдог. 

Нийтийн тээврээр зорчигчид бол хамгийн тааламжгүй хувь тавилангийн эзэд юм. Тэд хамгийн эмзэг бүлэгт амьдрагсад, ариун цэвэр угаалга болон хамгийн хүнд бохир хөдөлмөр эрхлэгчид байдаг. Энэ давхаргынхан тухлаг орон сууцанд огт амьдрахгүйгээр барахгүй бусдын байшингийн сүүдэрт ч алхах эрхгүй. Сүмүүд ч гэсэн мөргөл үйлдэхийг нь хориглосон байдаг аж. 

Related image

Эрүүл ахуй

Хотын төвийн халуун ус байхгүй. Хямд зочид буудал, халуун усны газарт ч халуун усгүй байна. Харин өглөөд жижгэвтэр саванд ус өгч болно. Арай илүү тохижилттой буудлуудад бойлер буюу ус халаагч байдаг. Энэтхэгийн оршин суугчдын байрны тэн хагас нь бие засах газаргүй. Үүнээс гадна энэтхэгчүүд ариун цэврийн цаас хэрэглэдэггүй. Харин сайн зочид буудлын ариун цэврийн өрөөнд жижиг шүршүүр нь бие засах газрын ойролцоо байрладаг бөгөөд энгийн газруудад цорготой саванд ус хийн тавьсан байдаг. Ер нь Энэтхэгт тусгайлсан нийтийн бие засах газар байдаггүй, хаалга нь түгжээгүй байдаг.

Image result for fact of india poor water

Хаалгыг хулгайчаас бус нохойноос сэргийлж хэрэглэдэг

Махараштрагийн Ахмедагар дүүрэгт байрладаг Шани Шингнапур тосгоны оршин суугчид ер бусын итгэл үнэмшлээрээ дэлхий даяар алдартай. Тэд Шани бурхан шүтдэг бөгөөд хулгайчдын эсрэг бүрэн хамгаалагдсан гэдэгт итгэдэг. 2011 онд тосгонд нээлтээ хийжээ. Мэдээжийн хэрэг орон сууцнууд хаалгатай боловч хэн ч хаадаггүй. Банкны ажилтнууд нь хаалгыг хулгайчдад биш харин тосгоны нохойд зориулсан гэж хэлдэг. Олон жилийн турш үр тарианы ургацаа хураасан агуулах ч мөн түгжээгүй байх бөгөөд хүмүүс тэндээс хулгайлсан тохиолдол гараагүй байна.

Авлига

Энэтхэгийн хойд хэсэгт сүүлийн хэдэн жил үр тарианы ургац муудаж, нөөцөлсөн тариа үлдсэн боловч агуулахуудад хэн ч орж цөлмөөгүй байна. Энэ нь хэтрүүлэг биш юм. Энэтхэгт өлсгөлөн болох нь ховор гэхдээ хоол тэжээлийн дутагдалтай асуудал гардаг. Статистикийн мэдээгээр 3000 орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай холбоотой өвчин эмгэгээс өдөр бүр нас бардаг байна. Үүний зэрэгцээ сая сая тонн үр тариа нь мөөгөнцөр, шавьж, харханд идэгдэж байдаг. Энэтхэгийн бүх давхрага зохион байгуулалтын системтэй авлигад идэгдсэн. Авлига - Энэтхэгт бүх харилцааны эх үндэс юм.

Image result for fact of india poor corrupt

Ядуурал

Энэтхэгт 270 сая хүн ядуу ойролцоогоор 300 сая нь цахилгаан эрчим хүчгүй, 100 сая хүн цэвэр усгүй орчинд амьдарч мөн бүх хүн амын талаас илүү хувь нь эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, 800 орчим сая хүн өмчгүй нэн ядуу гэх статистик тоо баримт байдаг. Хүн амынхаа амьдралыг дээшлүүлэх, чанартай хоол хүнсээр хангахад чиглүүлсэн олон төрлийн хөтөлбөрүүдэд зарцуулах хөрөнгийн ихэнх хэсэг нь олон тооны албан тушаалтан, бизнес эрхлэгчдийн хувийн өмч болон замхардаг.

Жишээлбэл, Энэтхэгийн парламентын доод танхимын 2014 оны сонгуульд гишүүдийн 30 хувь нь эрүүгийн хэрэгт холбогдсон мөн ийм төрлийн гэмт хэргийг өдүүлсэн хүмүүс байжээ. Гэвч хэн ч гайхаагүй. Энд зөвхөн эрх мэдэлтэй, мөнгөтэй, баян гэх олон нийтийн итгэл үнэмшилд тулгуурлан сонголт хийнэ. Ядуурлаараа Энэтхэг улс дэлхийн нэн ядуу 143 орны 115-д бүртгэлтэй байдаг аж.

Орчуулсан Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.