Зуслангийн газрыг наймдугаар сараас өмчлүүлнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 19-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

“Газар өмчлөлийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд нийслэлийн иргэдэд зуслангийн газар өмчлүүлэхээр болсон билээ. Энэ дагуу иргэдэд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн  эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд дараах таван байршлын 1414 га газрыг 6186 иргэнд өмчлүүлэхээр зэхсэн байна.

Зуслангийн хаягийн зураг батлагдсан байршлууд:

    Сүхбаатар дүүрэг, 25-р хороо, Ар хустай зусланд     366 га        1478 хашаа
     
    Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цээнэ зусланд           173 га         644 хашаа
     
    Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмон зусланд        391 га         715 хашаа
     
    Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд         219 га         2036 хашаа
     
    Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайт зусланд          265 га         1313 хашаа
                    
Эдгээс Жигжид зуслан орчмын газрыг иргэдэд өмчлүүлэхийг түр хойшлуулжээ. Учир нь энэ хэсэгт газрын маргаантай асуудлууд байгаа тухай албаныхан онцолсон. Харин бусад дөрөвт нь газар өмчлөлийн ажлыг ирэх есдүгээр сараас эхлүүлэх юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.