
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар (ҮХЭХАТ)-аас 2 орон сууцаа чөлөөлүүлнэ гэж юун тухай яриад байна вэ?
Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг суман дахь орон сууц, нийслэл дэх 2 орон сууцийг чөлөөлөхөөр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 2021.07.07-нд нэмэлт өөрчлөлт орсон. 2022 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэсэн. Өмнө нь бүх орон сууцийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлдөг байлаа.
Иргэн, аж ахуйн нэгж өөрийн нэр дээр бүртгэлтэй 2 орон сууцаа чөлөөлүүлэх бүртгэлийг оноос өмнө цахим тайлангийн системд хийлгэх хэрэгтэй болжээ. Тиймээс 3 ба түүнээс дээш орон сууцтай иргэн, аж ахуйн нэгж, ямар үнэлгээтэй 2 орон сууцаа чөлөөлүүлэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй болж байна. Сонголтоо хийхгүй бол хамгийн түрүүнд бүртгүүлсэн 2 орон сууцийг автоматаар систем сонгох нь ээ.
Сая нэг найз маань энэ хуулийн заалт яаж гэр бүлд нь нөлөөлөх талаар асуулт тавьлаа л даа. Гэр бүлээрээ хамтран эзэмшдэг 4 орон сууцтай. Насанд хараахан хүрээгүй 2 хүүхдэдээ орон сууцны үнэ нэмэгдэх сургаар байр авч түрээслүүлж орлого олдог гэнэ. Одоо 2-оос илүү байр эзэмшдэг гээд татвар төлөх юм уу аль эсвэл хамтран эзэмшлээ өөрчилж нэгнийхээ нэр дээр 2-ыг шилжүүлээд чөлөөлөгдөх юм уу гэж асуусан юм. Энэ асуултанд шууд хариулахад хүндрэлтэй байлаа. Яагаад гэвэл иргэний эрхзүйн, гэр бүлийн хамтын өмчлөлийн хөрөнгийн асуудал давхар яригдах тул асуудлыг ул суурьтай бодож холбогдох зохицуулалтыг судлаж хариулт өгөх хэрэгтэй болсон.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд Сангийн сайдын 2022 оны 11 сарын 23-ны А/234 тушаал батлагджээ. Энэ тушаалаар “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-д үл хөдлөх хөрөнгийн чөлөөлөлтийг хэрхэн эдлүүлэх зохицуулалтыг нэмж оруулсан байна.
Хууль, журмыг уншаад дараах тооцоолол хийлээ. Тооцоолол хийхийн тулд орон сууцны мэдээлэл шаардлагатай болсон тул 4 орон сууцны дэлгэрэнгүй мэдээллийг зохиож жишээ боловсруулав.
• БЗД байрлалтай А байр, үнэлгээ 20 сая 1990 онд,
• ЧД байрлалтай Б байр, үнэлгээ 60 сая 2010 онд,
• СБ дүүрэгт байрлалтай В байр, үнэлгээ 80 сая 2019 онд,
• ХУД байрлалтай Г байр, үнэлгээ 100 сая 2021 онд тус тус авсан.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 2012 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 5 бүсэд хувааж тогтоосон байдаг. Хөрөнгийн үнэлгээнээс тооцон 1 дүгээр бүсэд 1.0 хувь, 2,3 бүсэд 0.8 хувь, 4,5 дугаар бүсэд 0.6 хувь байхаар тус тус тогтоосон байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлах ҮХЭХАТ-ын хувь хэмжээг 0.6-2 хувь болгон нэмэгдүүлсэн.
ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
1. Хэрвээ чөлөөлүүлэх байраа сонгоод, системд бүртгүүлэхгүй бол систем автоматаар 1990 оны 20 саяын А, 60 саяын 2010 оны Б байрыг чөлөөлөх болно. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн татвар өндөр төлөх нөхцөлд хүргэнэ. Тиймээс яаралтай өндөр үнэлгээтэй 2 байраа татвараас чөлөөлүүлэх бүртгэл хийлгэх нь бага төлөх боломж олгож байна гэсэн үг. Үүнээс гадна аль байр чинь нийслэлийн аль бүсэд байгаагаас хамаарч үл хөдлөх эд хөрөнгийн хувь хэмжээ татварт нөлөөлнө гэдгийг санаарай. Чөлөөлүүлэх бүртгэл хийлгэхээс өмнө хуваарьт хөрөнгөө тодорхой болгох хэрэгтэй болов уу.
2. Сангийн сайдын журмаас чөлөөлөлтөө яаж эдлэхийг тооцож үзье.
Гэр бүл дэх бүх гишүүд хамтран эзэмшигч тохиолдолд улсын бүртгэлд нэг нь 4 үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн мэдээлэл гарч ирнэ. Тиймээс Сангийн сайдын баталсан журмын хүрээнд хамтран өмчлөлтэй үл хөдлөх эд хөрөнгөнд ногдох албан татварыг хувь тэнцүүлэн тооцож, өмчлөгч тус бүрд чөлөөлөлтийг хэсэгчлэн эдлүүлэхээр заасны дагуу тооцоолол хийе.
• А байр 2 дугаар бүсэд байрлалтай гэвэл 0.8 хувиар татвар тооцно.
20 000 000 х 0.8% = 160 000 төгрөгийн татвар ногдоно
• Б байр 1 дүгээр бүсэд байрлалтай гэвэл 1 хувиар татвар тооцно.
60 000 000 х 1% = 600 000 төгрөгийн татвар ногдоно
• В байр 1 дүгээр бүсэд байрлалтай гэвэл 1 хувиар татвар тооцно.
80 000 000 х 1% = 800 000 төгрөгийн татвар ногдоно
• Г байр 4 дүгээр бүсэд байрлалтай гэвэл 0.6 хувиар татвар тооцно.
100 000 000 х 0.6%= 600 000 төгрөгийн татвар ногдоно.
Энэ тооцооноос үзэхэд хамгийн өндөр татвар ногдож буй В байраа чөлөөлүүлэхээр бүртгүүлэх нь зөв болно. Харин Б,Г байрны төлөх татвар адилхан байгаа учраас сонголт хийх хэрэгтэй. Тиймээс байр тус бүрийг үнэлэх хэрэгтэй болно. Г байр хэдийгээр 4 бүсэд байрладаг ч зах зээлийн ханш өсөх аль эсхүл 4 бүсэд байсан нь 1 дүгээр бүс болж өөрчлөгдөх шийдвэр гарах эсэхийг судлах хэрэгтэй болно. Энэ 2 нөхцлөөс хамаарч орон сууцны үнэлгээ болон төлөх татварын хэмжээ өөрчлөгдөж болзошгүй.
3. Чөлөөлөлт эдлэх орон сууцаа сонгосны дараа хувь тэнцүүлсэн хэлбэрээр хэрхэн татвар тооцох вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Татвар төлөхөөр сонгосон 2 орон сууцны жилд төлөх ҮХЭХАТ 760 000 төгрөг ногдоно. Хамтран эзэмшигч 4 хүнд хуваахад нэг хүнд нь 190 000 төгрөгийн татвар ногдоно. Энэ нь цахим тайлангийн системд жил бүр төлөх татвараар гарч ирэх болно. Насанд хүрээгүй хүүхдийн хөрөнгөнд ногдсон татвар нь эцэг эхийн аль нэг дээр мөн нэмэгдэж гарч ирэх бололтой.
4. Таны цахим тайлангийн системд ямар байдлаар тооцоолол үүсэх вэ
Хэдийгээр хамтран эзэмшигч бүхий 4 орон сууцны нэг хүн дээрх мэдээлэл үл хөдлөх хөрөнгө 4 гэж гарч ирнэ. Харин таны сонголтоос хамаарч 2 орон сууц нь чөлөөлөгдөнө.
Нийт 4 орон сууцны төлөх ҮХЭХ-ийн татвар 2 160 000 төгрөг болно. Үүнээс гэр бүлийн 1 гишүүнд 540 000 төгрөгийн татвар ногдоно. Харин чөлөөлөх татвар нь 350 000 төгрөг болж төлөх татвараас хасагдаад 190 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нэг гишүүн нь төлнө.
Энэ хууль 2022 оны 1 сарын 1-нээс хэрэгжсэн тул 2023 оны 1 сарын 15-наас татвараа төлсөн байх хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль болон холбогдон гарсан журмыг уншаад ийм л байдлаар эхний ээлжинд тооцоолол хийж зөвлөгөө бэлтгэлээ.
Хамтран эзэмшдэг орон сууцныхаа өмчлөлөөс татгалзах эсэх асуудалд хуульчид л оновчтой хариулт өгөх болов уу хэмээн үлдээхээс өөр арга алгаа. Татвар төлөх эсэхээс хамаарч хамтран эзэмших хөрөнгөнөөс татгалзах нь хуулийн өөр үр дагавар бий болгохоор байна л даа.
Татварын зөвлөх Ч.Батчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.53.126) 2023-06-03 14:01БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.53.126) 2023-06-03 14:01БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.53.126) 2023-06-03 14:00БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.53.126) 2023-06-03 14:00БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Lopez
(149.34.244.151) 2023-01-02 23:44Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com
Хариулах
Lopez
(149.34.244.151) 2023-01-02 23:43Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com
Хариулах