Их аварга Асашёорюү Д.Дагвадорж төрөлх сумынхаа наадамд зодоглож байна

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол улсын 21 аваргын нэг нь энэ суманд төрж өссөн билээ. Улсын аварга Д.Сумъяабазарын төрсөн дүү, Японы мэргэжлийн сумогийн 68 дэх ёкозүна Д.Дагвадорж төрөлх сумынхаа 90 жилийн ойн наадамд зодоглож байна.

Харийн нутгийн үндэсний бөхийн их аварга цолыг хүртэж 25 удаа түрүүлж дэлхий нийтийг өмнөө сөхрүүлж, талын Монголын хүч чадлыг мэдрүүлсэн Д.Дагвадорж олон жилийн хүслээ гүйцэлдүүлж Монгол үндэсний бөхийнхөө зодгыг өмслөө. Хангарьдын дэвэлтээр дэвж, харцагын жигүүр лүгээ уухайн түрлэгт арлын Японы их аварга эх орондоо зодоглож байгаа нь Монгол түмний сэтгэлийг баясгаж, бахадлыг төрүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.