Оросын иргэн хууль бусаар их хэмжээний ам.доллар нэвтрүүлэхийг завджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. 

Тухайн иргэн нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан учраас гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150 мянган америк доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг бэлнээр авч явсан нь тогтоогдсон байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл тул Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа юм байна.

Мөн дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул авч явсан валютыг хурааж, дээрээс нь валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Дашрамд, “Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.