Дархан-Уул аймагт гахайн ханиадны сэжиг илэрчээ

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Дархан-Уул аймгийн Дархан суманд замын нүхэн гүүрний доор хоёр гахай үхсэн байна гэх мэдээлэл өчигдөр аймгийн ОБГ-т иржээ.  

Энэхүү мэдээллийн дагуу аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Дархан сумын Онцгой байдлын орон тооны бус штаб, малын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг өчигдөр 20.00 цаг 44.00 минутад газар дээр нь очин, үзлэг хийж, шинжилгээнд дээж аван ҮХААГ-ын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид хүргүүлсэн байна. 

Улмаар Дархан сумын Онцгой байдлын орон тооны бус штаб сэг зэмийг хогийн цэг дээр мал эмнэлгийн эмчийн зааврын дагуу булж устган 28 хувийн хлорын шохойгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mongolia

      (60.206.145.35) 2014-08-29 14:39
      • 0
      • 0

      amid yavah batalgaa ali ulsad baidag yum be.helj ogooch.pls

      Хариулах