УОК гадаадад байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг мэдэрмээр байна

Twitter Print
2020 оны 03-р сар 09-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комисс болон Монголд байгаа зарим хүмүүс гадаадад байгаа хүмүүсийнхээ нөхцөл байдлыг жаахан ч гэсэн мэдэрмээр байна. Гаргасан шийдвэр, шуурхай ажиллаж байгаа нь магтууштай ч, цөөн ч гэсэн Монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа зүйлсийг анхаарч зохицуулмаар байна.

1. Монголын талаас нислэгээ зогсоосонтой холбоотойгоор Солонгосын цагаачлалын алба хилээр орж ирээгүй хүний визийг сунгахгүй гэж байгаа, онгоц нь нисэхгүй виз нь сунгагдахгүй оюутнууд аа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор ЗГ хэмжээнд хэлэлцээр хийж визийг нь сунгаж өгөх, боломжгүй гэвэл Монголоосоо виз мэдүүлэхдээ нэг удаагийн онцгой нөхцөлөөр виз мэдүүлэх боломжийг олгох гэх мэтээр зохицуулах хэрэгтэй байна. 3/12, 3/13-нд нисээд визээ амжаад сунгуулчихна гэж байсан хүмүүс жилийн чөлөө авах, тэтгэлгээ алдах гээд хүнд байдалд орж байна.

2. Солонгост суурин амьдардаг хүмүүс эрсдэл дагуулж Монгол руугаа ирэх бодолгүй байгаа, харин санамсаргүй түр хугацаагаар гадаадад ямар ч таних мэдэх хүнгүй, мөнгө төгрөгөө 3,4 хонохоор бодож төлөвлөөд, хөхүүл хүүхдээ түр орхиод гарсан хүмүүс, өвчин зовлон үхэл хагацал гэх мэт онцгой байдлаас онцгой зүйл тохиолдсон хүмүүс ч байна. Хараар амьдарч байгаад баригдаад нисэхээр болсон хүн тэр хорих байранд сар болох нь.

Оросууд өөрсдийн хүсэлтээр явах гэсэн бүх хүнээ гартал аэрфолотоо нисгэнэ гэж байсан. Солонгосууд ч мөн Уханиас иргэдээ авч байсан. Ирэх гэж байгаа хүмүүс өөрсдөө аль болохоор аюулгүй байдлаа хангаад байж байгаа, дээр нь шинжилгээнд хамрагдаад ирээд тусгаарлалтад байя гэж байсан. Яг өөрсдийн гэр бүл ойр дотны хүмүүс тийм байдалд байвал яах вэ гэж нэг бодмоор!

Эрсдэлтэй оронд голомтын бүст байгаа ч хичээгээд, байдал сайжирчих байх гээд найдаад буцна барина гэхгүй мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүс л их байна. Маск нь олдохгүй, муу мэдээ өдөр тутам сонсоод хаашаа хандахаа ч мэдэхгүй сэтгэл санаа тогтворгүй байгаа хүмүүсээ сэтгэл санаагаар дэмжихийн оронд элдвээр хатуу хэлж байгаа хүмүүс хэтэрхий амиа бодсон харагдана. Тэгээд аль аль талдаа хичээцгээе. Урин дулаан цаг ирж яваатай адил Уханиас эхэлсэн өвчин эдгэх цаг ирж яваа гэж найднам.

Б.Чинбат

Солонгос дахь Монголчуудын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.