Украйны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг нислэгүүд чиглэлээ өөрчилжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Украйны нутагт осолдсон Малайзын онгоцоос шалтгаалан нислэгийн авиа компаниуд нисэх чиглэлээ өөрчилж эхлээд байна. Учир нь МН17 онгоцыг Украйны босогчдын суманд өртсөн байж болзошгүй гэж таамаглаад байгаа юм. Тиймээс ч Украйны нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг нислэгүүд чиглэлээ өөрчлөхөөс аргагүйд хүрсэн юм. Хамгийн сүүлд гэхэд “Air Italy” компани Украины газар нутгаар дамжин өнгөрөх нислэгийн чиглэлд өөрчлөлт орсон гэж мэдэгджээ.
Доорх зураг дээр Украйны газар нутгаар дамжин өнгөрдөг нислэг багассан болохыг харж болно.


Манай улсын хувьд Украйны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг нислэг байдаггүй байна. Turkish airline-ийн Улаанбаатар-Истанбул нислэг Казакстаны нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг бол МИАТ болон Хүннү эйр зэрэг компанийн нислэг Украйны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөггүй гэж мэдэгджээ.  

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.