Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөв

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох,  экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл”-ийн жагсаалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг эрхлэх үйл ажиллагааны чиглэл, салбар, хувь хүн, хуулийн этгээд харгалзахгүйгээр гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа билээ. 

Үүнтэй холбоотойгоор ГЕГ-ын дэд дарга Ц. Уугангэрэл жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлтийг хийх аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “жижиг дунд үйлдвэрлэгч” гэсэн тэмдэглэгээг шаардан аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учруулсан Гаалийн газар хороод, Гаалийн улсын байцаагч нарт хариуцлага тооцон ажиллахаар болсоноо албан ёсоор мэдэгдлээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.