Дугаарын хязгаарлалтгүй болох талаар санал авч эхэллээ

Twitter Print
2013 оны 11-р сар 13-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т  удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авч эхэллээ. Өнөөдрөөс эхлэн 48 цагийн хугацаанд “Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу” гэсэн асуулттай санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас  болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn сайтуудаар авч байна. Мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан 11 сарын 13-ны 09:00 цагаас 15-ны 09:00 цаг хүртэл Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авна. Иргэдийн өгсөн саналыг үндэслэн дугаарын хязгаарлалтгүй болох талаар албан ёсны шийдвэр гарах учраас нийслэлийн иргэд та бүхэн энэхүү санал асуулгад идвэхтэй оролцоорой.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.